solongonews
Өндөр чанартай хөгжлийг хурдасгаж байна
2022-02-25 17:21
Өндөр чанартай хөгжлийг хурдасгаж байна

 Гагцхүү өндөр чанартай хөгжлийг хүмүүсийн сайн сайхан амьдралын хэрэгцээг хангахтай жинхэнэ утгаар нь хослуулж байж, хөгжлийн шинэ үзэл баримтлалыг бүрэн, цогц, үнэн зөв хэрэгжүүлж ба хүн төвтэй хөгжлийн үзэл санааг тусгасан тодорхой арга хэмжээг боловсруулж байж л хүмүүс ажил ба амьдралдаа илүү тайван байх боломжтой.

 Үндэсний “ Хоёр чуулган” ойртож, хаврын үйл явдал дахин цаг үеийн хурц өнгө аясыг харуулах болно. Өмнө нь  муж, өөртөө засах орон, хотын захиргааны “хоёр чуулган” өндөрлөж, чуулганы ардчилсан нээлттэй байдал нь гайхамшиг төрүүлж байв. Бээжин онлайн видео зэрэг техникийн хэрэгслийг ашиглаж, бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын депутатуудын санал бодлыг сонсож, хариулт өгөв. Юньиань бүлгийн хэлэлцүүлгийн хэлбэрийг оновчтой болгож, төлөөлөгчдийн багийн оршин суугаа газарт нь хяналт таьвж байна.

 Бүх орон нутгийн хөгжлийн хурд, бодлогын чиг хандлагаас “хоёр чуулган” нь чухал цонх болж байгааг олж харах юм. 2021 оныг эргэн харахад улс орон даяар бүх муж, өөртөө засах орон, хотын захиргааг өндөр чанартай хөгжүүлэхэд шинэ ололт амжилт гарлаа. Гуандун мужийн ДНБ 12.44 их наяд юаньд хүрч, Хүбэй мужийн ДНБ 12.9 хувийн өсөлтөөр улсдаа нэгдүгээрт орон, Гуанши мужин үндсэн аж үйлдвэрийн нэмүү өртгийн өсөлт сүүлийн 23 жилийн хугацаанд шинэ дээд амжилтад хүрэв. Эдгээр амжилтууд нь бүх зазар орны саад бэрхшээлийг даван туулж, потенциалыг кинетик энерги болгон хувиргах түүхэн санаачлагын зориг санааг харуулж байх мөртөө эдийн засаг, нийгмийн хөгжлийг тогтвортой, эрүүл байлгахын тулд өөрийн итгэлийг бэхжүүлсэн байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл