solongonews
Иран цөмийн асуудлаарх бүх талын хэлэлцээрийг хэрэгжүүлснийг сайшааж байна
2017-09-01 21:45
Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуан Чүньин 9-р сарын 1-нд хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хятадын тал Иран цөмийн асуудлаарх бүх талын хэлэлцээрийг хэрэгжүүлснийг сайшааж байна. Иран болон ОУАЭХА-ын гаргасан хүчин чармайлтыг сайшааж байна гэжээ.

8-р сарын 31-нд ОУАЭХА-ын ерөнхийл захирал тайлан нийтэлж, Иран цөмийн асуудлаарх бүх талын хэлэлцээрийг хэрэгжүүлсэн гэж дахин нотолжээ. Үүнд ямар тайлбар хийх вэ гэсэн сэтгүүлчийн асуултад хариулахдаа Хуа Чүньин хэлэхдээ, ерөнхий захирлын өргөн дэвшүүлсэн хамгийн шинэ тайланг бид анхааралдаа авлаа. Иран цөмийн асуудлаарх бүх талын хэлэлцээрийг хэрэгжүүлснийг дахин нотоллоо. Хятадын тал Иран цөмийн асуудлаарх бүх талын хэлэлцээрийг хэрэгжүүлснийг сайшааж байна. Иран болон ОУАЭХА-ын гаргасан хүчин чармайлтыг сайшааж байна. Холбогдох талууд бүх талын хэлэлцээрийг цаашид нухацтай хэрэгжүүлэхийг хүсэж байна. ОУАЭХА ч өөрийнхөө үүрэг хариуцлагыг шударга голч мэргэжлийн үүднээс асуудалд хандахыг хүсэж байна гэжээ. 

 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл