solongonews
1.2 сая юаниар үнэлэгдсэн Cөнид нутгийн хачин чулуу
2017-04-24 16:08
Шилийнхотын Бэйсийн сүмийн зүүн талд байрлах Будар хачин чулууны музейд Шилийнголын тал нутгаас олдсон олон төрлийн хачин чулуу байдаг. Үүний дотор олон түмний анхаарлыг ихэд татдаг нэгэн чулуу бол “Өлзийт тухай” хэмээгдсэн нэгэн хачин чулуу болно.

“Өлзийт тухай” хэмээн нэрлэсэн энэхүү чулуугаа тус музейн дарга Ү Шин 2014 онд Сөнид зүүн хошууны Мандалт суурингийн Баянхангай багаар хачин чулуу хайж явахдаа олсон гэдэг. Энэхүү хачин чулуу нь шарж болгосон гахайн шийр шиг бөгөөд гахайн арьс, хар мах, өөх зэрэг нь бүр тодорхой харагдаж байв. Хятадын хачин чулууны түүхэнд Дүн Пүөгийн махан чулуу гэсэн үнэлшгүй ховор эрдэнийн чулуу байдаг. Тахианы өндөгний хэртэй энэхүү чулуу нь шарж болгосон гахайн шийр шиг бөгөөд хар мах, өөхөн давхарга нь маш тодорхой арьсны хэсэг дэх үсний гуурс нь хүртэл тодорхой харагддаг байна. Гахайн шийрний мах идэх дуртай хүн энэхүү чулууг үзвэл эрхгүй шүлсээ залгидаг гэдэг. Чин улсын Энх-Амгалан хааны үед энэхүү чулуу нь хааны ордонд орж, хааны хайртай эдийн нэг болсноос түүний өртөг нь нэмэгдэж, өнөөдөр болоход үнэлшгүй өртөгтэй болжээ. Ү Шингийн Сөнид зүүн хошууны Мандалт суурингийн Баянхангай багаас олсон энэхүү “Өлзийт тухай” чулуу нь Дүн Пүөгийн махан чулуутай их төстэй. Том багын хувь Дүн Пүөгийн махан чулуунаас том бөгөөд өнгө нь Дүн Пүөгийн махан чулууг бодвол арай гүехэн байдаг.

“Тус чулууны хэлбэр байдал нь гахайн гуяны шарсан мах шиг бөгөөд чанарын талаар маш сайн, олон жилийн салхи бороог өнгөрөөж бүтсэн нь илэрхий. Өнгө нь хэдийгээр Дүн Пүөгийн махан чулуу шиг гүн, улаан биш боловч шарсан махны өнгө илэрхий, өнгөний зохицол ч их сайн. Тус чулууны хээ янз нь тодорхой бөгөөд хар мах, өөх, арьс зэрэг нь өөрийн зохицолоороо тэгш хэмтэй сайхан тархсан байна. Тиймээс энэ нь ховор тохиолдох хачин чулууны нэг болно” гэж Хачин чулуу үнэлэгчид “Өлзийт тухай” хэмээх энэхүү хачин чулуунд өгсөн үнэгээ юм.

- Энэ чулуугаа би олон хачин чулууны үзэсгэлэнд аваачиж үзүүлэхэд бүгд л хачирхан сонирхож, олдошгүй үнэт хачин чулуу гэж өндөр үнэлсэн юм. Өнгөрсөн жил Хятадын хачин чулуу үнэлэх компани болох Жүн Ван үнэ ханшийг үнэлэн тогтоох бүлэглэлийн компанид аваачин үзүүлэхэд тус компанийнхан энэхүү чулууг нарийн шалгаж үзсэний дүнд 1.2 сая юань хүрнэ гэж үнэлсэн хэмээн Ү Шин баяртай ярьж билээ. 1.2 сая юань, хөдөө нутгийн нэгэн чулуу яагаад ийм өндөр үнэ хүрсэн бэ гэвэл тус чулуу хачин чулуунд байваас зохих “хачин, ховор, сайхан” гэдэг гурван чухал нөхцөлийг бүрдүүлж хачин чулууг үнэлэх стандартад нийцсэн байдаг.

Шилийнголын Сөнид зүүн хошууны махан чулуу нь одоогоос 230 сая жилийн өмнө бий болжээ. Эрт дээр үед галт уулын хайлмал чулууллаг ба өндөр халуун дахь шингэн биет нь олон арван оны уур амьсгалын өөрчлөлтийг дамжин хад чулуу болж хувирсан бөгөөд эдгээр хачин чулуу нь олон зууны салхи бороо, нарны тусал, элэгдэл сүйрэл зэргийг өнгөрөөгөөд олон янз хэлбэртэй хачин чулуу болж бүрэлдсэн ажээ. Тиймдээ Сөнидийн хачин чулуу гэж хол ойрдоо алдартай бөгөөд энэ нутгаас “Өлзийт тухай” мэтийн ховор нандин үнэт чулуу ч хаяа олддог болсон юм.

Зохиогч: Яргуй
Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Шилийнгол өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл