solongonews
Тогтвортой технологи, инновацын дэлхийн 6-р бага хурал боллоо
2023-02-15 16:29
Тогтвортой технологи, инновацын дэлхийн 6-р бага хурал боллоо.

Тогтвортой технологи, инновацын дэлхийн 6-р бага хурал 02-р сарын 13-ны өдөр Рио де Жанейро хотноо нээгдлээ. Энэ хурал Америк тивд анх удаа болж байна. Энэхүү бага хурал нь "Шударга, тогтвортой ирээдүйн төлөө: Тахлын дараах илүү сайн сэргэлтийг бий болгохын тулд технологийн шинэчлэлийг ашиглах нь" сэдэв юм.

Гурван өдөр үргэлжлэх хурлын үеэр оролцогчид цаг уурын өөрчлөлт, биологийн төрөл зүйл, сэргээгдэх эрчим хүч, ус ба хүнсний аюулгүй байдал, цар тахлын дараах сэргээн босголт зэрэг асуудлаар онлайн болон оффлайн аргыг хослуулан гүнзгийрүүлэн хэлэлцэнэ.

Бразилын Эрүүл мэндийн сайд Нисиа Триндаде нээлтийн үеэр хэлэхдээ, 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөр бол дэлхийн хамгийн шилдэг төлөвлөгөө. Бид цар тахлын дараа илүү сайн дэлхийг бүтээн босгож, өлсгөлөн, ядуурлыг арилгаж, бүх хүмүүст нэр төртэй амьдрахад нь туслах ёстой гэжээ.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын Технологийн асуудал эрхэлсэн тусгай элч хэлэхдээ, бидний инновац илүү олон талт, эрч хүчтэй, хүртээмжтэй байдлаар хэрэгжих үед бид тогтвортой хөгжлийн зорилтуудын цар хүрээг өргөжүүлэх илүү сайн боломжийг бий болгож байна гэжээ.

Хятадын Шинжлэх Ухааны Академийн Гуанжөү хотын Эрчим хүчний судалгааны хүрээлэнгийн нэр хүндтэй ахлах эрдэмтэн Шы Жэнрүн "Сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг түргэтгэх ба нүүрстөрөгчийн саармагжилт" сэдэвт тусгай форумын мэтгэлцээнд онлайнаар оролцов.

2017 онд Тогтвортой технологи, инновацын дэлхийн бага хурлыг Бельгийн Фландерсийн Технологийн Хүрээлэн удирдаж, энэ нь НҮБ-ын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрт тусгагдсан тогтвортой хөгжлийн 17 зорилтыг шинэлэг технологийг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх замаар хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://world.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл