solongonews
Өнгөрсөн онд Хятадад нийт 6 сая 770 мянган га талбай газарт ойжуулалт хийжээ
2021-03-12 20:16
Өнгөрсөн онд Хятадад нийт 6 сая 770 мянган га талбай газарт ойжуулалт хийжээ.

Ногоон байгууламжийн үндэсний зөвлөлийн алба саяхан “2020 оны Хятадын газар нутгийн  ногоон байгууламжийн тухай албан мэдэгдэл” нийтэлж, өнгөрсөн онд Хятадад нийт 6 сая 770 мянган га талбайг ойжуулж, 8 сая 370 мянган га талбайд ойн арчилгаа хийж, 2 сая 830 мянган га бэлчээрийг сайжруулж, 2 сая 96 мянган га талбайн элсийг сааруулжээ.

Албан мэдэгдэлд ногоон аж үйлдвэрийг хөгжүүлэх, экологийг сайжруулахаар дамжин ядуурлыг бууруулах чиглэлээр мэдэгдэхүйц үр дүнд хүрсэн. Бүх Хятадын ойн аж үйлдвэрийн нийт хэмжээ 7.55 их наяд юаньд хүрч, ойн аж үйлдвэрийн бүтээгдэхүүний импорт, экспортын худалдааны хэмжээ 160 тэрбум ам.долларт хүсэн байна. Ядуу буурай амьдралтай иргэдээр бүртгэгдсэн 1 сая 102 мянган иргэнийг экологийн ойн хамгаалагчаар сонгон авч ажиллуулж, 3 сая гаруй ядуу иргэнийг ядуурлаас гаргаж, орлогыг нь нэмэгдүүлсэн байна.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Гирин Мужийн Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл