2021 онд Хятад Улсын гадаадын хөрөнгө оруулалтын нийт хэмжээг өнөөдөр буюу 01-р сарын 13-нд нийтэллээ. 2021 онд Хятадын гадаадын хөрөнгө оруулалтын нийт хэмжээ хоёр оронтой тоон өсөлтийг хадгалж, хөрөнгө оруулалтын хэмжээ шинэ дээд амжилтад хүрсэн байна.

2021 онд улсын хэмжээнд бодитоор ашигласан гадаадын хөрөнгийн хэмжээ 1149.36 тэрбум юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 14.9 хувь нэмэгдэж, гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ шинэ дээд амжилт тогтоосон байна гэж Хятадын Худалдааны яамны мөн өдрийн нийтэлсэн тоо баримтаас олж харж болно. Тэдгээрийн дотроос өндөр технологийн үйлдвэрлэл, үйлчилгээний салбар илүү хурдацтай өсөлтийг татсан байна.
ЮЙ ЖЯШИНЬ ВАН ЮЙШАО
