Гунигтай байна, яах вэ?
2015-12-28 18:21
Заримдаа бүсгүйчүүд бидэнд сэтгэл санаагаар унах үе зөндөө гардаг. Гэвч энэ үеэр гутраад л суугаад байх юм гэж үү? Үгүй шүү, яг одоо өөрийгөө цэнэглээд эрч хүчээр дүүрэн эмэгтэй болоорой.

1. Таныг гунигтай болгож зовоож байгаа зүйлсээ “Ignore” хий.
Таны амьдрал аз жаргалгүй болоод эхэлсэн бол өөрчлөх хэрэгтэй гэсэн үг. Таныг зовоодог, аз жаргалгүй болгодог хүмүүсийн нэр болон бусад зүйлсийг жагсаагаад бич. Болж бүтэхгүй найзуудаасаа сал, ахицгүй байгаа ажил бол гарч шинэ зүйл эрэлхийл, сөрөг бодлоосоо өөрийгөө чөлөөлөөд ав.
2. Түр амралт хэрэгтэй ч юм билүү?
Таны амьдрал ердөөсөө таалагдахгүй байвал сайн бодох хугацааг өөртөө өг. Салхинд гарч бодлоо чөлөөлөн яг юу болохгүй байгааг сайн тунгаан бод.
3. Бусдад жаргалыг түгээ
Та өөртөө туслаж чадахгүй байвал бусдад туслаж эерэг энерги өөртөө цуглуул.
4. Хошин шог болон инээдмийн кино үз
Байдаг л хайрын түүхийн кино үзэж уйлснаас сайхан инээгээд ав! Инээдмийн кино таны сэтгэлийг сэргээж өгнө.
5. Зөв хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл
Сэтгэлээр унах үедээ таныг инээлгэж аз жаргалтай болгож чаддаг хүмүүстэй уулз. Тэд таны санаа зовох болон сэтгэлийн шаналлыг мартуулж өгнө.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
