
Шинжлэх ухаанчдын судалгааны дүнг үндэслэвэл аагим халуун цаг агаарын нөхцөл байдалд бүлээн ундаа уусан болон хүйтэн ундаа уусан хүмүүсийн арьсанд хийсэн судалгааны дүнд бүлээн ундаа уусны дараа арьсны дулаан 1℃~2℃ буурч байсан бол харин хүйтэн ундаа уусан хүний зөвхөн амны хөндийн эргэн тойронд сэрүүхэн мэдрэмж төрж байсан аж. Үүний зэрэгцээ бүлээн ундаа уусан хүмүүст сэрүүн таатай санагдсан бөгөөд цангахаа болив. Хүйтэн ундаа уусан хүмүүс түр хугацаанд сэрүүцэж, удахгүй дахин цангасан байна.
Үүнээс гадна бүлээн ундаа ууж бага хэмжээний хөлс гарвал биеийн нэг хэсэг халуун илчийг гадагшлуулдгаар эрүүл мэндэд тустай байдаг аж. Эсрэгээр хүйтэн ундаа уувал амны хөндий ба ходоод гэдэснээс маш их илч шингээгээд дотор эрхтнийг цочмог хөргөдгөөс хөнгөндөө хоол боловсруулахад = нөлөөлж, хүнддээ суулгах буюу ходоод татвалзах зэрэг аюултай. Иймээс аагим зун бүлээн ус уувал эрүүл мэндэд тустай.
