solongonews
“Үзэсгэлэнт Улаанбаатарын цом· Бүс ба зам” Хятад-Монголын өртөөт марафон болов
2018-09-22 20:58
“Үзэсгэлэнт Улаанбаатарын цом· Бүс ба зам” Хятад-Монголын өртөөт марафон болов.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын автомашингүй өдрийг тохиолдуулан, Монгол Улсын Биеийн Тамир, Спортын Үндэсний Газар, Монгол Улсын Улаанбаатар хотын Биеийн Тамир, Спортын Газар, “Grand China Sports” Групп Компани санаачлан зохион байгуулж, Монгол Улс дахь “Жүнхуа” Бизнес Холбоо, Монгол Улс дахь “Жүнхуа” Биеийн Тамир, Спортын Ерөнхий Нийгэмлэг, Монгол Улс дахь Тяньжинь хотын Бизнес Холбоо дэмжин тусалж, Монгол Улсын “Franch Town” орон сууцны ХХК хандив өгсөн “Үзэсгэлэнт Улаанбаатарын цом·‘Нэг бүс нэг зам’” Хятад-Монголын өртөөт марафоны нээлтийн ёслол 09-р сарын 22-ны өдөр Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд болов.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны хэргийг түр хамаарагч Ян Чиндүн, соёлын зөвлөх Ли Вэй, Монгол Улсын БСШУЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга Э.Мөнхбилэг, “Grand China Sports” Групп Компанийн зөвлөлийн дарга Хөү Давэй зэрэг холбогдох албаны хүмүүс, Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчид, Монгол Улсын спорт сонирхогчид нийт 1000 гаруй хүн ёслолд оролцжээ.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны хэргийг түр хамаарагч Ян Чиндүн нээлтийн ёслол дээр үг хэлэхдээ, юуны өмнө, элчин сайд Шин Хаймин болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны нэрийн өмнөөс тус марафон амжилттай зохиогдсонд цогтой халуун баяр хүргэлээ. Тэрээр: Энэ он гарснаас хойш Хятад, Монгол хоёр орны удирдагчид олон удаа уулзаж, чухал чухал нэгдсэн ойлголтууд хүрч, хоёр орны харилцааны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлон, шинэ хөдөлгөх хүч сэлбэсэн байна. Эдүгээ Хятад, Монгол хоёр орны олон салбар дахь солилцоо, хамтын ажиллагаа шинэ гараан дээр эрч хүчээ авч, өнөөдрийн энэ марафонд оролцож буй спортын мастерууд шиг жавхаа төгөлдөр, эрч хүчтэй байгааг онцолж, Хятад, Монгол хоёр орны олон салбарынхны хамтын хүчин чармайлт дор, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хурдтай хөгжиж, шинэ шинэ ололт амжилтуудыг тогтоох болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлээд, марафонд оролцогч спортын мастеруудад амжилт хүслээ.

Монгол Улсын БСШУЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга Э.Мөнхбилэг тус марафон амжилттай зохиогдож байгаад халуун баяр хүргэж, хамтран зохион байгуулагч талуудад чин сэтгэлийн талархал илэрхийлжээ. Тус марафоныг зохион явуулж буй нь нийслэл Улаанбаатар хотыг гадаадынханд сурталчлах, Монгол Улсыг улам олон хүнд таниулахад чухал ач холбогдолтойг тэрээр тэмдэглээд, марафонд оролцогчдод амжилт хүссэн байна.

Хятад Монгол хоёр орон иж бүрэн стратегийн түншийн харилцаа тогтоож, Хятад улсын “Бүс ба зам” болон Монгол Улсын “Хөгжлийн зам” стратегийн холболт шат өгсөж, хоёр орны улс төрийн итгэлцэл тасралтгүй гүнзгийрч, хүмүүнлэгийн салбар ялангуяа биеийн тамир спортын салбар дахь солилцоо, хэлхээ холбоо өдөр ирэх тусмаа өргөжин тэлж, ажил хэрэгч хамтын ажиллагааны түвшин тасралтгүй өндөржиж байгаа түүхт нөхцөл байдалд, хоёр орны хооронд биеийн тамир спортын уралдаан тэмцээнүүдийг байнга зохион байгуулах арга замаар “Бүс ба зам”-ын шугам дагуух улс орнуудын эдийн засгийн эрүүл саруул тогтвортой хөгжилд тус дөхөм үзүүлэхийн төлөө тус марафоныг зохион байгуулсан юм.

Зохион байгуулагч талын танилцуулснаар, энэ жилийн марафон нь иргэд спортоор хичээллэхээс гадна, хөгжилтэй даалгавар биелүүлж, өртөөгөө нийслэл Улаанбаатар хотын түүхт дурсгалын газрыг сонгосноороо онцлог бөгөөд энэ нь оролцогчдод танин мэдэхүйн боловсрол олгох зорилтыг агуулсан ажээ. Марафон нь сурагчид буюу 14-17 насны, залуучууд буюу 18-34 насны, идэр насны буюу 35-54 насны, ахмад буюу 55-аас дээш насны гэсэн 4 ангиллаар явагдаж, ангилал бүрээс эхний 3 байрыг шалгаруулан, медаль, өргөмжлөл олгосноос гадна, 1-р байрт гадаадад аялах эрхийн бичиг, 2-р байрт бэлтгэлийн хослол, 3-р байрт тэмцээний хослолын хамт гардуулж, шилдэг дэмжигч байгууллага 2, шилдэг хандивлагч байгууллага 1, шилдэг зохион байгуулагч байгууллага 1-ийг тус тус шалгаруулан батламж бичиг гардуулж урамшуулсан байна. 

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл