solongonews
Төмөр замын тээвэр дахин оргил үедээ орлоо
2019-01-02 21:53
Хятадын төмөр зам 01-р сарын 01-нд шинэ оны амралтын дараах буцах зорчигч тээврийн оргил үедээ орж, давхардсан тоогоор 11.5 сая зорчигч тээвэрлэх төлөвтэй байгаа бөгөөд 318 галт тэрэг нэмж ажиллуулж байгаа тухай Хятадын Төмөр замын ерөнхий компаниас мэдээлсэн байна.

Статистик бүртгэлээс үзвэл 2018 оны 12-р сарын 31-нд Хятадын төмөр замаар зорчсон зорчигч давхардсан тоогоор 91 сая 720 мянгад хүрч, ноднингийн шинэ оны амралтын үетэй харьцуулбал давхардсан тоогоор 440 мянгаар нэмэгджээ.

Төмөр замын ерөнхий компанийн мэдэгдсэнээр, 2018 оны эцсээр төмөр замын 10 шинэ шугам ашиглалтад оруулснаар Хятад улсын ашиглалтад байгаа төмөр замын нийт урт 131 мянган км, хурдны төмөр зам 29 мянган км-т хүрч, тээврийн хүчин чадал ихэд нэмэгджээ. Амралтын үеэр буцах зорчигчдын оргил үеийг зохицуулахын тулд төмөр замын салбар шинэ шугамын тээврийн чадварыг гүйцэд ашиглаж, тээвэрлэлтийн хүчин чадлыг нэмэгдүүлэн, зохион байгуулалтыг сайжруулж, зорчигчдын ирж очих хэрэгцээ шаардлагыг дээд хэмжээнд ханган ажиллаж байна гэжээ.

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуа аенетлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл