1. Та бол охиныхоо багш байх хэрэгтэй.
Ирээдүйд амьдралаа авч явах хамгийн чухал зүйл бол яах аргагүй мэргэжил. Тиймээс та л охинтойгоо ярилцахгүй юм бол өөр хэн ч ярилцахгүй шүү дээ. Гэхдээ та ийм мэргэжил сонго гэж хэзээ ч тулгаж болохгүй. Өөрийнх нь бодлыг хүсэл мөрөөдлийг сонсох ёстой. Та зөвхөн багш хүний үүргийг гүйцэтгэх ёстой. Ямар вэ гэвэл зөвхөн чиглүүлэх. Энэ мэргэжил ийм зүйлсийг хийдэг , ийм зүйлсийг мэддэг байх шаардлагатай гэх мэт. Хэрвээ та өөрөө мэдэхгүй байвал охиныхоо ирээдүйн төлөө мэдээллүүдийг цуглуулах хэрэгтэй.
2. Та сайн сонсогч байх хэрэгтэй.
Хамгийн ихээр хүнтэй ярилцахыг хүсдэг үе. Юуны ч тухай хамаагүй ядаж ганцхан цаг сонсогч байгаад үзээрэй. Эхний өдөр таниас ичиж , юм ярихгүй байж магадгүй. Дараа дараагийн өдрүүдээс эхлэн тантай нээлттэй харьцдаг болно. Хамгийн чухал анхаарах зүйл нь охин чинь юуны ч талаар ярьсан хамаагүй хүндэтгэн сонсоод хэрэгтэй зүйлсийг нь хэлж өгөөрэй.
3. Та охиныхоо хувьд эмэгтэйчүүдийн эмч байх хэрэгтэй.
Яагаад охиноосоо +18н талаар нуух ёстой гэж? Мэдээлэл дутуугаас болж үр хөндөлт , хүсээгүй жирэмслэлт үүсдэг гэдгийг бид бүгд мэддэг. Гэхдээ энэхүү зүйлсийн талаар мэдээллийг өгдөг ээж аав маш ховор. Та өнөөдрийг хүртэл охиныгоо нялх хэвээр нь хардаг байх. Гэхдээ аль хэдийнээ эмэгтэй хүн болчихсон явж байгаа ч юм бил үү? Бэлгийн харилцааны талаар ХЭЗЭЭ Ч !!! нууж болохгүй. Аль болох нээлттэй ярилц.

4. Та сайн зөвлөгөө өгөгч байх хэрэгтэй.
Хэзээ ч хамаагүй таниас юм асуугаад хажууд чинь суувал завгүй байна гээд явуулж болохгүй. Зориг гарган таны хажууд ирсэн ч юм бил үү? Хамгийн чухал зүйлээ ярих гэж байсан ч юм бил үү? Таны охин сэтгэлдээ шаналалтай таниас нууцаар уйлан сууж байгаа юм биш байгаа? Хэрэгтэй зөвлөгөөнүүдийг цаг тухайд нь өгөх хэрэгтэй шүү.
5. Та хамгийн сайн ээж байх хэрэгтэй.
Та охиныгоо хамгийн сүүлд хэзээ үнссэн бэ? Хамгийн сүүлд ээж нь охиндоо хайртай шүү гэж хэзээ хэлсэн бэ? Хүүхэд гэдэг эцэг эхийн тусгал байдаг. Та ямар үйлдэл гаргана яг л таныг дуурайдаг. Хүүхдийнхээ хажууд хэзээ ч битгий хараалын үг хэрэглэ. Хэзээ ч битгий хүнийг муулж ярь. Бүх зүйлийн учрыг тайлбарлан ойлгуул. Хайртай хөвгүүнээс нь яагаад салсан талаар сонирх , ямар хүүхдүүдтэй найзалж байгааг нь асуу. Ямар хөвгүүн таалагддаг талаар нь ярилц. Битгий буруутга , битгий зэмлэ , хэнтэй ч битгий харьцуул. Та ч гэсэн өсвөр насыг туулж гарсан. Бүгд л алддаг. Хамгийн гол нь та алдааг нь засан ойлгуулах хэрэгтэй шүү.
Охиндоо заавал цаг гаргаарай.
