Шилийнгол аймгийн Эвлэлийн хороо санаачлан, Шилийнгол аймгийн Олон түмэнч соёлын ордон, Баруун Үзэмчин хошууны эвлэлийн хороо, “Мөнгөн микрофон” өгүүлэх урлагийн сургалтын төв, Баруун Үзэмчин хошууны сургалт залуучуудын айл хариуцаж, Баруун Үзэмчин хошууны Үндэстэн шашин суртахууны хэрэг эрхлэх товчоо хамтран зохион байгуулсан Шилийнгол аймгийн “Шаазгай мэргэн” хүүхдэд багачуудын үлгэр ярих уралдаан 11-р сарын 24-ний өдөр Баруун Үзэмчин хошуунд амжилттай болж өндөрлөлөө.

Энэ удаагийн уралдаан нь үлгэр ярихаар дамжуулан хүүхэд багачуудын сэтгэхүйг нээж, хүүхэд багачуудыг өргөн мэдлэг, баялаг сэтгэхүйтэй болгон хүмүүжүүлэхэд гол зорилгыг тавьсан байна. Уралдааныг 5-10 нас болон 11-15 насны гэсэн хоёр багт хуваан явуулжээ. Аймгийн хэмжээнд 160 хүүхэд идэвхтэй оролцож, 60 хүүхэд шийдвэрт уралдаанд оролцох эрхийг авч, үлгэр ярих ур чадвараа бүрэн харуулж, шүүгчдийн өндөр үнэлгээг хүртжээ.
Баг бүрээс эхний гурван байрыг тодруулж, Содон тоглогч, Дэгжин жаал, Хошин урлагийн жаал зэргийг шалгаруулан шагнажээ. МУГЖ Л.Чаминчулуун багш бяцхан оролцогч Үзэмжид “МУГЖ Л.Чаминчулууны нэрэмжит шагнал”-аа гардуулж, Өвөр Монголын Телевиз Хорооны хөтлөгч Дулаан үлгэрч жаал Цогтөгөлдөрт “Шинэ зууны морины нуруун дээрх сургалт”-д суралцах эрхийг олгов.
