solongonews
Дэлхийн хамгийн том ховор шорооны уурхай
2017-04-13 12:06
“Өвөр Монголын хамгийн хамгийн” - Дэлхийн ховор шорооны уурхай

Баян-Овоо нь дэлхийн хамгийн том ховор шорооны уурхай юм. Анх 1997 онд хайж илрүүлсэн бөгөөд хадгалагдцын хэмжээ нь дэлхийн ховор шорооны ерөнхий хэмжээний 76 хувийг эзэлсэн байдаг. Энэхүү уурхайд 172 төрлийн уурхайн эрдэс агуулагдаж, дэлхий дээрх уурхайн эрдсийн төрлийг хамгийн олон агуулсан уурхай болно.

Товч танилцуулга:

Баян-Овоо уурхайн орон нь ӨМӨЗО-ны Бугат хотод харьяалагддаг. Монь уулын умард хэсэгт байрладаг бөгөөд өмнө хэсэг нь Бугат хотын төвөөс 149 км зайтай бол хойд зах нь Хятад, Монголын хилийн шугамаас 95 км зайтай. Нийт 328.64 кв км талбайтай юм.

Баян-Овоог  “Баян богд”  гэж нэрлэх нь ч бий.  “Өнөр баян сахиусан уул” гэсэн утгатай бөгөөд Монгол үндэстний үе улиран нутагшсаар ирсэн ариун орон болно.

1927 онд Хятадын эрдэмтэн Дин Даохөн анх илрүүлж, дэлхийд алдаршсан “Ховор шорооны хот” болсон билээ. Олон жилийн хөгжлийн явцад одоо Бугат хотын аж үйлдвэрийн чухал суурин болж, орон нутгийн эдийн засгийн хөгжилд чухал нөлөө үзүүлж байна.

Найруулагч: С.ОЮУНСОД
Эх сурвалж : mongol.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл