solongonews
Ван И Германы Гадаад хэргийн сайд Берктэй утсаар ярив
2022-02-28 10:44
Ван И Германы Гадаад хэргийн сайд Берктэй утсаар ярив.

Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И хүсэлтийн дагуу 02-р сарын 26-нд Германы Гадаад хэргийн сайд Беркетэй утсаар ярив.

Хоёр тал Украины өнөөгийн байдлын талаар санал солилцов.

Ван И хэлэхдээ "Хятад улс Украины нөхцөл байдлын өөрчлөлтийг анхааралтай ажиглаж, байдлыг намжааж, улс төрийн аргаар зохицуулах бүхий л хүчин чармайлтыг дэмжиж байна. Европын аюулгүй байдлын асуудлаар бүх улс орнуудын зүй ёсны санаа зовоосон асуудалд нухацтай хандах хэрэгтэй. НАТО дорно зүгт 5 удаа дараалан өргөжин тэлж байгаа нөхцөлд Оросын аюулгүй байдлын хууль ёсны шаардлагыг зохих ёсоор шийдвэрлэх ёстой".

Ван И хэлэхдээ "Хүйтэн дайн аль эрт дууссан тул НАТО өөрийн байр суурь, үүрэг хариуцлагаа эргэн харах шаардлагатай байна. Бүлгийн сөргөлдөөнд суурилсан хүйтэн дайны үеийн сэтгэлгээг бүрэн орхих ёстой гэж Хятад улс үзэж байна. НАТО, ЕХ, Орос улс яриа хэлэлцээгээ сэргээж, Европ тивд урт хугацааны энх тайван, тогтвортой байдалд хүрэхийн тулд Европын аюулгүй байдлын тэнцвэртэй, үр дүнтэй, тогтвортой механизмыг бий болгохыг Хятад улс дэмжиж байна.

Хятад улс асуудлыг шийдвэрлэхийн тулд хориг арга хэмжээ авахыг дэмжихгүй, олон улсын хууль тогтоомжид ямар ч үндэслэлгүй ганц талын хориг арга хэмжээ авахыг бүр ч эсэргүүцэж байна. Хориг арга хэмжээ нь асуудлыг шийдэж чадахгүйгээс гадна шинэ асуудлуудыг бий болгож, улмаар эдийн засгийн "алагдах-алагдах" эсвэл "алагдах-алдах" нөхцөл байдалд хүргэхээс гадна улс төрийн зохицуулалтын үйл явцад саад болно".

Ван И хэлэхдээ "Хятад улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орны хувьд олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах үүргээ үргэлж биелүүлсээр ирсэн. Хэрэв Зөвлөл ажиллаж чадвал шинэ сөргөлдөөнийг өдөөхөөс илүүтэйгээр өнөөгийн хямралыг улс төрийн аргаар шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах ёстой гэж бид үзэж байна. Үүнийг харгалзан Аюулгүйн зөвлөл Украины асуудлаарх тогтоолыг хэлэлцэх үед Хятад улс хүч хэрэглэх, хориг арга хэмжээ авахыг зөвшөөрсөн үг хэллэг ашиглахаас сэргийлсэн. Хятад улс энх тайвныг эрэлхийлж, хэрэгжүүлэхэд бүтээлч үүрэг гүйцэтгэсээр байх болно".

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : people.com.
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл