Хятадын "Хоёр чуулган" өндөрлөх шатандаа орсон ч сурвалжлагчдын мэдээлэл дамжуулах урам буураагүй байна. "Хоёр чуулган"-ы талбай, "Сайдын индэр", хэвлэлийн бага хурал, АТИХ-ын төлөөлөгчид болон УТЗЗ-ийн гишүүдийн суугаа газар, түүнчлэн Бээжин хотын гудамж талбай гээд хаана нь ч гэсэн тэд явж байдаг.


Энэ оны "Хоёр чуулган"-ыг мэдээлэхээр гадаадын 1000 гаруй сурвалжлагч бүртгүүлсэн байна. Хонконг, Макао, Тайваниас 360 сурвалжлагч бүртгүүлжээ.
Америкийн Гетти фото зургийн агентлагийн гэрээгээр ажиллагч гэрэл зурагчин Этиенне: - Хятад улсын нээлттэй байдал жил ирэх бүр дээшилж байгаа бөгөөд гадаадын хүмүүс Хятадын "Хоёр чуулган"-д улам илүү анхаарал хандуулах болж байна гэв.
Италийн радио телевизийн компанийн Бээжинд суугаа сурвалжлагч Марк: - Хятад улсын "2020 он гэхэд GDP болон оршин суугчдынхаа дундаж орлогыг 2010 оныхоос хоёр дахин нэмэгдүүлнэ" гэсэн зорилт биелэгдэхэд асуудалгүй гэсэн байна.


Russia Today агентлагийн сурвалжлагч Лүө Пэйжүө: - Үнэн бодит Хятад улс болон түүний сонин сэтгүүл, ном хэвлэлээс уншсан Хятад улс хоорондоо зөрөөтэй юм. Тэрээр "Хоёр чуулган"-д ажиглагчаар оролцсон. Хятад улс нь өөртөө илүү итгэлтэй, илүү нээлттэй улс гэдэгт эргэлзэхгүй байна гэжээ.
Сингапурын "Лянь Хэ Зао Бао" сонины Хятадын тухай мэдээллийн хэсгийн дарга Хань Юнхун: - Энэ оны "Хоёр чуулган"-д "сайд нарын индэр" онцлог байлаа гэжээ.
Францын "D'alsace" сонины Бээжинд суугаа сурвалжлагч Мэйер: - Засгийн газрын ажлын тайлан болон "13-р таван жилийн төлөвлөгөө"-ний хөтөлбөрийн төсөлтэй танилцахаас гадна "сайд нарын индэр"-т очих нь түүний хувьд энэ оны "Хоёр чуулган"-ыг ажиглах хамгийн сайн боломж болсон гэжээ.
Испанийн телевизийн сурвалжлагч Даниел: - Би анх удаа Бээжинд ирж мэдээлж байна. Урьд нь би Хятад улс бол нээлттэй бус, хуучнаа баримталсан гэсэн ойлголттой байлаа. Харин үнэн хэрэг дээрээ тэд бол маш нээлттэй юм гэсэн байна.
