solongonews
Үханьд байсан гадна мужийнхан нутаг буцаж байна
2020-04-09 19:29
Үханьд байсан гадна мужийнхан нутаг буцаж байна.

Дөрөвдүгээр сарын 08-ны 00:00 цагаас эхлэн Үхань хотынхон Үхань болон Хүбэйгээс гадагш гарах зам сувагт тавьсан хяналтын арга хэмжээгээ албан ёсоор цуцаллаа. 08-ны үдээс өмнө 20 автобус Үхань хотын Шиньрүн тосгоноос хөдөлж, Үханьд байсан Хүнаний Хуайхуагийн 331 иргэнийг гэр нутагт нь хүргэж өгсөн байна. Хүргэхээс өмнө эдгээр хүмүүсийн мэдээллийг лавлан тодорхойлж, биеийн халууныг шалгасан байна. Тэдний ихэнх нь Үханьд хөдөлмөр эрхэлсэн, сурч байсан, бизнес эрхэлж байсан, садан төрлөө эргэсэн болон жуулчид байсан гэж эх сурвалжид мэдээлжээ.

Үханьд үлдэж байсан эдгээр хүмүүс гэр нутагтаа саадгүй буцахыг нь баталгаажуулахын тулд Хуайхуа болон Үхань хот урьд нь харилцаа тогтоожээ. Үхань хотынхон тусгай ажлын хэсэг байгуулан, Үханьд үлдсэн Хуайхуагийн хүмүүсийн байдалд судалгаа хийж, эдгээр хүмүүст урьдчилан эрүүл мэндийн шинжилгээ хийж, түүнчлэн тэдэнд гэр нутагтаа буцах замдаа хэрэгсэх хүнс ундаа зэрэг бүтээгдэхүүн бэлтгэж өгсөн байна.

Дараачийн алхамд Үхань хотынхон тус хотод үлдсэн гадар мужийн хүмүүсийн үндсэн амьдралыг нь сайтар баталгаажуулсан үндэс суурийн дагуу эдгээр хүмүүсийн хүсэлт, эрүүл мэндийн байдлыг нь үндэслэн гэр нутагтаа буцахыг нь эмх цэгцтэй зохион байгуулна гэжээ.

Үхань хотын захиргааны дэд дарга Лю Зичин хэлэхдээ, Үхань хот тус хотод үлдсэн хүмүүсийг байршуулах 36 цэг гаргаж, өдгөө 5000 шахам хүнийг гэр нутаг руу нь явуулсан бөгөөд амар тайвнаар нутагтаа хүрсэн юм. Тэд Үханий ард түмний хамт энэ хоёр сарыг туулсан тул мөн ч хижиг тахлын эсрэг тэмцсэн баатрууд юм гэжээ.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : ХТРТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл