2016 оны Хятадын соёлын аж үйлдвэрийн форум
2016-12-11 21:56
Мэдээлэл технологи, аж үйлдвэрийн яамны санаачилгаар 12-р сарын 10-нд тус яамны соёл, мэдээлэл аж үйлдвэрийн хөгжлийн төвөөс зохион явуулсан ”2016 оны Хятадын соёлын аж үйлдвэрийн форум” Бээжин хотод боллоо.
Форум "Соёлын итгэл үнэмшлийг баримталж, улс орноо хүчирхэгжүүлье" уриан дор болсон бөгөөд аж үйлдвэрийн салбарынхан соёлын итгэл үнэмшлийг баримтлан Хятадын аж үйлдвэрийн шинэ байдлыг бий болгож, хүчирхэг орныг байгуулах талаар авч хэлэлцэв. Бүх Хятадын АТИХ-ын Байнгын хорооны орлогч дарга асан, Үндэсний улс орноо хүчирхэгжүүлэх байгуулалтын стратегийн зөвлөлийн комиссын дарга Лүө Юньшян, Мэдээлэл технологи, аж үйлдвэрийн яамны ерөнхий инженер Жан Фэн нар фоурмд оролцож үг хэлсэн байна.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : finance.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх
