
Шанхай
Уг тайланд Бээжин, Шанхай, Гуан Жөү гурван хот нь гадаадын жуулчдад хамгийн ихээр таалагдсан Хятадын хотоор тодорсон байна.
Хятадад аялахаар ирдэг гадаадын жуулчид ажлын шаардлагаар буюу байгалийн үзэсгэлэнг сонирхохоор Хятадад аялдаг байна. Анх удаа Хятадад аялж байгаа хүмүүс харин чөлөөт цагаа өнгөрүүлэх болон Хятадын соёл урлагтай танилцахад гол зорилгоо тавьдаг байна. Үүнээс гадна Хятад анагаах ухааны тухай ойлгох, эрүүл мэндийн үйлчилгээ хүртэх нь сүүлийн жилүүдийн аялал жуулчлалын салбарын шинэ гялс цэг болжээ.

Бээжин
Хятадад аялдаг жуулчдын дундаас Япон, Америк, Өмнөд Солонгос, Австрали зэрэг орны жуулчид 20, 16, 15, 13 хувийг тус тус эзэлдэг аж. Гадаадын жуулчдын дунд анх удаа Хятадад аялахаар төлөвлөж байгаа жуулчдын 80 хувиас дээш нь Америк хүн байдаг гэж тайланд онцолсон байна. “Нэг бүс нэг зам”-ын санаачилгын хэрэгжилт болон хөгжлийн дагуу “Нэг бүс нэг зам” дагуух орнууд Хятадын аялал жуулчлалын салбарын чухал эх сурвалж болж хөгжинө гэж таамаглаж байна.

Гуан Жөү
