Баяртай шар хумс минь
2015-12-28 18:21
Сэтгэлийн толь нүд, биеийн толь хумс хэмээн хэлцдэг. Олон бүсгүйчүүдийн хумсны толь шарлаж, гэмтсэн харагддаг. Энэ бүхнийг тоохгүй өнгөрөөж болохгүй шүү охид, бүсгүйчүүдээ.
Хумс яагаад шарлаж, гэмтдэг вэ?
Хумс шарлах нь хэрэглэдэг хумсны будагны өнгөөс ихээхэн шалтгаалдаг. Хар, бараан, тод өнгийг ашиглан ихээр буддаг бол хумс шарлаж, гэмтэх магадлал өндөр болдог. Хумсны толийг хамгаалахын тулд өнгөгүй бэхжүүлэгч, хумсны тос зэргийг будахдаа хэрэглэж занших шаардлагатай. Дараагийн томоохон шалтгаан бол никотиний хэрэглээ их болсоноос шалтгаалж, шарладаг. Тухайлбал та өдөрт таван тамхи татдаг бол хумс шарлаж, гэмтэж эхэлнэ.
Яаж өнгөлөг, толигор хумстай болох вэ?
Лемоны шүүс: . Хумсаа 10-15 минутын турш лемоны шүүсэнд дүрж, арчих хэрэгтэй. Энгийн бөгөөд гэртээ туршиж болох арга.
Цайруулагчтай шүдний оо: Ягаан болон улаан өнгийн хумсны будгаар буддаг бол цайруулагчтай шүдний оо-г ашиглаж, үрэх хэрэгтэй. Ингэсэнээр хумс гэрэлтсэн, эрүүл харагдах болно.
Өнгөлөгч: Хумсаа будсаны дараа өнгөлөх хэрэгтэй. Эс тэгвээс хумс гэмтэх, будаг удаан хугацаанд тогтож чаддаггүй.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
