solongonews
Хятадын хэмжээнд 1.7 сая 5G суурь станц барьж ашиглалтад оруулжээ
2022-07-14 11:11
Хятадын хэмжээнд 1.7 сая 5G суурь станц барьж ашиглалтад оруулжээ.

Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яам 07-р сарын 12-ны өдөр мэдэгдэхдээ, 5G хэрэглээний "Дарвуулт онгоц" үйл ажиллагааны төлөвлөгөөг нэг жилийн хугацаанд хэрэгжүүлснээс хойш Хятадын 5G сүлжээний хамрах хүрээ үргэлжлэн тэлж, 5G хэрэглээ гүнзгийрж, практик болж, хөрөнгө оруулалтыг тогтворжуулах, үйлдвэрлэлийг бэхжүүлэх, хэрэглээг дэмжих тал дээр чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

05-р сарын эцсийн байдлаар бүх Хятадын хэмжээнд 1.7 сая 5G суурь станц баригдаж ашиглалтад орсон бөгөөд энэ нь  бүх Хятадын хэмжээнд бүх муж, хот, тосгон, суурин газрын 92 хувийг хамарсан бөгөөд 10 мянган хүнд 12 гаруй 5G суурь станц ногдож байна. 5G гар утас хэрэглэгчдийн тоо 428 саяд хүрч, 5G сүлжээ нь гар утасны урсгалын 27.2 хувийг эзэлж, өнгөрсөн оны мөн үеэс 19.1 пунктээр өссөн байна. 5G хэрэглээ нь улсын эдийн засгийн 40 гаруй ангилалд хамрагдаж, Хятадын 200 гаруй ухаалаг уурхай, 1000 гаруй ухаалаг үйлдвэр, 180 гаруй ухаалаг сүлжээ, 89 порт, 600 гаруй гуравдугаар шатлалын эмнэлгийн төсөлд өргөн хэрэглэгдэж байна. 5G үйлдвэрлэлийн виртуал хувийн сүлжээ нь барилгын ажил хурдацтай явагдаж, өнгөрсөн оны долдугаар сард 1 мянга 655 байсан бол одоод 6 мянга 518 болж, бараг гурав дахин нэмэгдсэн байна. Бүх орон нутаг 5G хэрэглээний бодлогуудын нийлүүлэлтийг нэмэгдүүлж, 5G хэрэглээг хурдан хугацаанд сурталчлах шинэлэг платформ бий болгох зэрэг аргуудыг нэвтрүүлсэн юм.

Цаашид 5G хэрэглээний "Дарвуулт онгоц" үйл ажиллагааны төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлж, 5G сүлжээний бүтээн байгуулалтыг тууштай ахиулж, аж үйлдвэрийн суурийг улам бататгаж, 5G хэрэглээний өргөн цар хүрээтэй хөгжлийг хурдасгаж, олон мянган үйлдвэрийг илүү сайн чадавхижуулж, эдийн засаг, нийгэмд чанартай үйлчилнэ гэж Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яам мэдэгдэв.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://society.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл