
2016 оны Бээжингийн Олон улсын аялал жуулчлалын бүтээгдэхүүн болон аялал жуулчлалын тоног төхөөрөмжийн яармаг 22-ны өдөр Бээжинд болжээ. Монгол, Япон, Өмнөд Солонгос, Тайланд, Балба зэрэг 23 улс болон бүс нутгийн 60 гаруй олон улсын үзэсгэлэнд оролцох худалдаачид мөн тэрчлэн 26 муж, өөртөө засах орны аялал жуулчлалын газар, Бээжингийн олон дүүргийн 800 гаруй аж ахуйн нэгж оролцжээ.

Бээжингийн хотын Аялал жуулчлалын хөгжлийн хорооны дарга Сун Юй нээлтийн ёслолд хэлэхдээ, энэ яармагийг зохион байгуулж байгаа нь нийслэлийн эх баялгийн давуу талыг гүйцэд бадруулж, олон улсын, зах зээлийн аялал жуулчлалын бүтээгдэхүүнд наймааны тавцан бий болгож, аялал жуулчлалын зах зээлийн хэрэглээг дээшлүүлж, аялал жуулчлалын бүтээгдэхүүний аж үйлдвэрийг нэн сайн хөгжүүлэхийн төлөө юм гэжээ.

Эх сурвалжаас үзвэл, 2016 оны эхний хагас жилд Бээжин хотын аялал жуулчлал, худалдан авалтын нийт хэмжээ 65 тэрбум 740 сая юаньд хүрч, өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 13.3 хувиар өсжээ.
