Энэ сарын 13-ны өдөр Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян: Өөрчлөлт нээлтийг улам илүү гүнзгийрүүлж, хэрэглээний асар их нөөц хүчийг дайчлан, гадаад худалдаа гадаадын хөрөнгө оруулалтын үндсэн байдлыг тогтвортой байлгаж, эдийн засгийн хөгжлийн хөдөлгөх хүчийг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж онцоллоо.
Мөн өдөр Ли Кэчян Хятадын зах зээлийн үйл ажиллагаа болон гүйлгээний үйлчилгээний платформ, гадаад худалдаа гадаадын хөрөнгө оруулалтын зохицуулалтын механизмтай танилцжээ. Ли Кэчян хэлэхдээ, тахлын байдал дэлхийн банк санхүүгийн зах зээлд ихээхэн өрсөлдөөн сорилт учруулж, олон улсын банк санхүүгийн зах зээлд ч их хэлбэлзэл үүсгэсэн юм. Хэдий бэрхшээлтэй үед Хятад улс төдий өөрчлөлт хийж нээлттэй байлгах хэрэгтэй. Чөлөөт худалдааны бүсэд өөрчлөлт хийж нээлттэй байлгах бодлогыг даруй хэрэгжүүлж, илүү өргөн хэмжээнд түгээн, илүү олон салбар ялангуяа үйлчилгээний салбарыг нээлттэй байлгах хэрэгтэй. Аж ахуйн нэгжүүдэд туслах бодлогуудыг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд адил тэгш хэрэгжүүлэх хэрэгтэй. Гадаад худалдааг тогтвортой байлгах бодлогуудыг бодитой хэрэгжүүлж, хилээр нэвтрэхийг илүү хялбарчилж, үндэстэн дамнасан цахим худалдаа зэргийн шинэ салбарыг хөгжүүлэх ёстой гэжээ.
