Папуа Шинэ Гвиней, Бруней, Филиппин зэрэг орны төр засгийн урилгаар БНХАУ-ын дарга Ши Жиньпин 11-р сарын 15-аас 21-нд эдгээр улсад төрийн айлчлал хийж, Папуа Шинэ Гвинейд Хятад улстай дипломат харилцаатай Номхон далайн арлын орнуудын удирдагчидтай уулзах юм. Тэрээр мөн Папуа Шинэ Гвинейд болох Ази-Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага буюу АПЕК-ийн удирдагчдын албан бус XXVI хуралд оролцоно. Хятадын ГХЯ, ХЯ-ны албаны хүний танилцуулснаар, энэ бол Ши Жиньпин даргын дээрх улс орнуудад хийх анхны айлчлал бөгөөд тэрээр Хятадтай дипломат харилцаа тогтоосон Номхон далайн арлын орнуудын удирдагчдын уулзалтад 4 жилийн дараа оролцох гэж байгаа тул Хятад ба тус гурван улс, мөн Хятадтай дипломат харилцаатай Номхон далайн арлын орнууд хоорондын харилцаанд чухал үүрэг гүйцэтгэх юм. Мөн тэрээр АПЕК-ийн удирдагчдын албан бус XXVI хуралд оролцох нь Хятад улс АПЕК-ийн хамтын ажиллагааг дээд хэмжээнд чухалчилж буйг харуулж байна.
Номхон далайн арлын орнууд бол Ази, Номхон далайн бүсийн орнуудын, мөн хөгжиж буй орнуудын чухал бүрэлдэхүүн бөгөөд БНХАУ одоогоор тус бүсийн Папуа Шинэ Гвиней, Фижи, Самоа, Вануату зэрэг 8 улс оронтой дипломат харилцаа тогтоосон юм. 2014 онд Ши Жиньпин Фижид 8 орны удирдагчидтай түүхэн уулзалт хийж, харилцан хүндэтгэж, хамтдаа хөгжих стратегийн түншийн харилцаа тогтоосон билээ. 4 жилийн турш, Хятад ба Номхон далайн арлын орнууд хоорондын харилцаа түргэн хөгжиж, хоёр тал дээд зиндааны хэлхээ холбоогоо нягтруулж, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, технологи, дэд бүтэц, хүмүүнлэг, орон нутгийн солилцоо, хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, баялаг амжилт гарган, 2017 онд Хятад улсын энэ 8 оронтой хийсэн худалдааны нийт хэмжээ 7.2 тэрбум ам.долларт хүрчээ. Хятадын ГХЯ-ны дэд сайд Жэн Зэгуан хэлэхдээ: Ши Жиньпин даргын энэ удаагийн айлчлал Хятад ба холбогдох улс орнууд хоорондын харилцааг улам өндөр түвшинд хүргэн, хоёр тал хамтын ажиллагаагаа тэлэх шинэ эрч хүч болж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил дэвшилд гүнзгий нөлөө үзүүлэх болно” гэжээ. Тэрээр хэлэхдээ: Хятадтай дипломат харилцаа тогтоосон арлын эдгээр орнуудын хамтын ажиллагаа бол харилцан ашигтай хамтын ажиллагаа, аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалт, засгийн газрын тусламж зэргийг багтаасан Өмнөд Өмнөдийн хамтын ажиллагааны хүрээн дэх үйл ажиллагаа, энэ нь хөгжиж буй орнууд хоорондын харилцан үзүүлж буй дэмжлэг туслалцааг харуулж байна. Бид арлын орнуудтай хамтын ажиллагаа өрнүүлж, туслалцаа үзүүлж байгаа нь ямарваа гуравдагч талд чиглээгүй, Хятад улс аль нэг орны эрх ашигт халдахгүй, харин хамтын ажиллагааны эрх ашгаа цаашид хамтдаа хөгжүүлэхийг зорьдог гэдгийг онцлох хэрэгтэй. Арлын орнуудын хүслийг хүндэтгэсэн нөхцөлд, бусад орнууд арлын орнуудын бүс нутагт гуравдагч талын хамтын ажиллагаа өрнүүлэх ёстой. Мөн арлын орнуудад тулгарч буй хүндрэл бэрхшээл, тулгамдсан асуудалд нааштай хариу өгч, тэдэнд бодит дэмжлэг туслалцаа үзүүлэн, арлын орнуудын тогтвортой хөгжлийг дэмжихэд Хятад улс бэлэн байна гэжээ.
Энэ онд Папуа Шинэ Гвиней анх удаа “Хүртээмжтэй боломжийг ашиглан, дижитал ирээдүйг байгуулъя” уриатай АПЕК-ийн удирдагчдын албан бус XXVI хурлыг зохион байгуулж байна. Бүс нутгийн эдийн засгийн интегралчлал, дижитал эдийн засаг, дэд бүтцээр холбох, тогтвортой, хүртээмжтэй өсөлт зэрэг сэдвийн хүрээнд талууд санал бодлоо солилцох юм. Хятадын ГХЯ-ны сайдын туслах Жан Жюнь танилцуулахдаа: Хурлын үеэр Ши Жиньпин дарга АПЕК-ийн үйлдвэр худалдааны удирдагчдын дээд уулзалт, удирдагчдын албан бус хуралд илтгэл тавьж, АПЕК-ийн удирдагчидтай хамт үйлдвэр худалдааны зөвлөлийн төлөөлөгчдийн уулзалтад оролцон, өнөөгийн дэлхий нийт, Ази-Номхон далайн хөгжлийн хандлагыг дүгнэн, Ази-Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагааны эрүүл, тогтвортой хөгжлийг дэмжих Хятад улсын байр суурь, үзэл баримтлалыг тодорхойлно гэжээ.
11-р сарын 18-аас 21-нд Ши Жиньпин Бруней, Филиппинд төрийн айлчлал хийнэ. Хятадын ГХЯ-ны дэд сайд Күн Шянь-Ю танилцуулахдаа: Ши Жиньпин дарга энэ хоёр оронд анх удаа айлчилж байгаа юм. Шинэ эрин үед Хятад Бруней, Хятад Филиппиний харилцааг дээшлүүлэх нь бэлэг тэмдэгийн чанартай маш чухал ач холбогдолтой юм гэжээ.
Айлчлалын үеэр Ши Жиньпин дарга, Хятад улс, Папуа Шинэ Гвиней, Бруней, Филиппин гурван оронтой эдийн засаг, худалдаа, хүмүүнлэг, "Бүс ба зам" зэрэг салбарыг хамарсан хоёр талт хамтын ажиллагааны баримт бичигт тус тус гарын үсэг зурна. Мөн Ази-Номхон далайн арлын орнуудын хөгжлийг дэмжин, хамтын ажиллагааг өргөтгөхийн төлөө Хятад улсын авах томоохон арга хэмжээг мэдэгдэх юм байна.
