Алимны цууг өдөр тутамд хэрэглэхийн ашиг тус
2020-05-13 22:06
Алимны цуу нь жин хасахад туслах, арьсны мэдрэх чадварыг сайжруулах зэрэг эрүүл мэндэд маш тустай бүтээгдэхүүн юм.
Мөн үсний хаг арилгахад ч ашигладаг. Цууны хүчил нь хуйхан дахь арьсны үхэжсэн эсүүдийг гуужуулахад тусалдаг байна.
Түүгээр зогсохгүй арьсны чийгшлийг тэнцвэржүүлж мөөгөнцрийн өсөлтийг сааруулдаг аж. Үүний тухай баттай судалгаа хийгдээгүй, ихэвчлэн бодит амьдралын туршлагууд дээр суурилсан мэдээллүүд байдаг ч та үүнийг туршиж үзэхийг хүсвэл алимны цууг шампунь эсвэл бусад үсний бүтээгдэхүүнүүддээ хоолны халбагаар хийгээд хольж хэрэглэх нь зохимжтой.
Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : solongonews
Дэлгэрэнгүй үзэх
