solongonews
Хятадын гадаад ухуулгын сэтгүүлийн сэтгүүлчид Бай Сэ хотод ажиллав
2019-09-20 17:33
Хятадын гадаад ухуулгын сэтгүүлийн сэтгүүлчид Бай Сэ хотод ажиллалаа.


         Хятадын гадаад ухуулгын сэтгүүлийн сэтгүүлчид 09 дүгээр сарын 19-нд Гуаншигийн Жуан үндэстний өөртөө засах орны Бай Сэ хотод хүрч, тэнд байгуулсан Улсын Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан технологийн парктай танилцсан байна.


Гуаншигийн Бай Сэ Улсын Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, технологийн парк нь 2007 онд Хятад улсын Шинжлэх ухаан, технологийн яамны зөвшөөрлөөр байгуулагдсан олон улсын шинжлэх ухаан технологийн хамтын ажиллагааны суурин газар болно. Жил бүр энд хөдөө аж ахуйн шинжлэх ухаан технологийн солилцоо, хамтын ажиллагаа өргөнөөр зохион байгуулагдаж, Хятад-АСЕАН орчин үеийн хөдөө аж ахуйн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байна.

 

Зохиогч: Цэлмүүн
Найруулагч: Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл