solongonews
Тэтгэвэрт гарах насыг нэмэх тухай төслийг дахин судална
2017-03-01 21:11
Тэтгэвэрт гарах насыг нэмэх тухай төслийг үргэлжлүүлэн нарийн судалж байна.

Өнөөдөр үдээс өмнө Хятадын Хүний нөөц болон нийгмийн баталгааны яам хэвлэлийн бага хурал хийсэн байна. Хурлын үер Хүний нөөц болон нийгмийн баталгааны яамны сайд Инь Вэйминь, орлогч сайд Юү Жүнь нар 2016 оны хөдөлмөр эрхлэлт болон нийгмийн баталгааны талаар нарийн танилцуулсан байна. Мөн олон нийтийн анхаарлын төв болж буй тэтгэвэрт гарах насыг нэмэх тухай төслийг үргэлжлүүлэн нарийн судалж буй бөгөөд тохирсон цагт энэхүү бодлого зохицуулалтаа гаргах тухай мэдэгджээ. 

Найруулагч: Bandi
Эх сурвалж : http://www.xinhuanet.com/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл