solongonews
Багахан зайг ашиглаж байраа тохижуулж сурцгаая
2015-12-28 18:21
Залуу гэр бүлүүддээ, гэрийн эзэгтэй нартаа зориулан байраа, байшингаа авсаархан тавилгаар тохижуулах шилдэг аргуудыг толилуулж байна. 

Зай хэмжээ багатай орон сууцанд айлд шаардлагатай бүх тавилгыг багтаана гэдэг үнэхээр хэцүү асуудал байдаг. Энэ асуудлаас сэргэлэнээр гарах арга бол авсаархан зай бага эзэлдэг загварлаг тавилгуудыг сонгох явдал юм.

Ингээд зай багатай орон сууцанд тулгардаг асуудалыг хэрхэн даван туулах аргуудтай танилцъя.

1.Орныхоо хажуудах буланд ном болон бусад гарт ойр байлгъя гэж боддог зүйлсээ өрөөд тавьчих тавиуртай болоорой. 

 
2. Ширээний чийдэн заавал ширээн дээр байх албагүй учир орныхоо дээр өлгөөд үзээрэй. 

3. Унтлагын ор, буйдан хоёрыг нэг өрөөнд хэрхэн байрлуулахыг та эндээс хараарай. Унтлагын орны хөлөн тушаа буйдангаа тавиад үзээрэй үнэхээр сонирхолтой харагдах болно. 


4. Мөн буйданг сонгохдоо аль болох жижиг хэмжээтэйг сонгоорой. Буйдан л бол буйдан шүү дээ. Дараа нь том байртай болохоороо хаана ч тавьж ашиглаж болно. 


 

5. Шалнаас тааз хүрсэн өндөр тавиурыг гэртээ сонгоорой. Магадгүй тааз хүрэхгүй бол дээр нь ижилхэн загвар бүхий цаасан хайрцганд хийх зүйл айлд мундахгүй шүү дээ.  


 

6. Дугуйтай тэйк нь жижигхэн гал тогоонд маш тохиромжтой байдаг ба шаардлагагүй үед хурааж болдгоороо онцлог юм. 

7. Мөн урт ширээ жижигхэн гал тогооны өрөөнд тохирох ба зочид ирэх үед хангалттай хүрэлцээтэй байдаг. 


8. Гал тогооны шүүгээний дунд хэсэгт төмрөн зам байрлуулж өгвөл түүн дээр нэмэлт хэрэглүүрүүдийг өлгөж байрлуулах боломжтой. 

9. Галын өрөөнд шүүгээ хангалттай бус байдаг. Зарим хоолны сав, хайруулын таваг зэргийг доорх зургаас санаа аван таазандаа өлгөх өлгүүрт байрлуулж болно.

10. Хоёр нарийн ширээг нарийн сандалуудтай нь сонгоорой. Хооллох үеэрээ ширээнүүдээ хооронд нь нийлүүлээд л том ширээ болчихно.

11. Байрны нэмэлт орон зайг ашиглан хамгийн их зай талбай шаарддаг шарах шүүгээ гэх мэтийг байрлуулж болно. Агаар шүүгчийн дээр номын тавиур байрлуулсаныг бас бодох л хэрэгтэй. 


 

12. Ариун цэврийн өрөөний зай талбайг яаж ийгээд бид хангалттай ашиглаж чаддаг. Гэхдээ том жижиг 2 толь болон модон тавиурууд гайхалтай сайхан цохицсоныг та харж байгаа байх. 

13. Компьютерт холбогдсон авсаархан проекторыг том оврын TV ний оронд ашиглаад үзээрэй. 

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл