
Хятадын Төв Хорооны Санхүүгийн удирдах хэсгийн тамгын газрын даргын орлогч Ян Вэймин 27-нд Бээжинд, сүүлчийн хагас жил Хятадын эдийн засгийн ажилд хангамжийн талын бүтцийн өөрчлөлт болон банк санхүүгийн эрсдэлийг сэргийлэх талаар ахицтай болж, эрсдэлийг эртнээс ялган таньж, эрт илрүүлж, эрт зохицуулах болно гэжээ. Хятадын эдийн засгийн хөгжлийн хэтийн төлөв сайн байж, дунд орлоготой улс орнуудад байнга тулгардаг "эдийн засаг зогсонгуйрэх" урхинд унахгүй байж чадна гэж тэрээр цохон тэмдэглэжээ.
27-нд болсон Төрийн зөвлөлийн хэвлэлийн албаны хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр Төвийн санхүүгийн удирдлагын хэсгийн Тамгын газрын даргын орлогч Ян Виймин хэлэхдээ, эхний хагас жилд Хятадын эдийн засгийн байдал ерөнхийдөө сайн хандaштай байж, бүтцийн зохицуулалт гүнзгийрч байна.
Эхний хагас жилийн эдийн засгийн эргэлтийн гол үзүүлэлтүүд бүгд зохистой хэмжээнд байж, урьдчилан төсөөлж байснаас ч сайн гарч байна. ДНБ 6.9 хувиар нэмэгдсэн нь 2015 оны 4-р улирлаас нааших хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Хоёрт, эдийн засгийн хөгжлийн чанар, үр ашиг дээшилсэн байна, санхүүгийн орлого 9.8 хувиар нэмэгдэж, 20 сая юаниас дээш орлоготой аж үйлдвэрийн ашиг 22 хувиар нэмэгджээ. Гуравт, ардын амьдрал үргэлжлэн сайжирсан байна. Эхний хагас жилд хот хөдөөгийн шинэ ажлын байртай болсон хүн 7 сая 350 мянгад хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 180 мянгаар нэмэгджээ. Барааны үнийн ерөнхий төвшин тогтвортой байж, оршин суугчдын зохицуулж болох орлого үнийн хүчин зүйлийг хасагдуулан бодитойгоор 7.3 хувиар нэмэгдэн эдийн засгийн нэмэгдлийн хурдаас өндөр байна. ядуурлаас ангижруулах ажил илт амжилт олж, экологийн хамгаалалт, байгаль орчныг засан сайжруулах зэрэг ажил бүгд шинэ ахицтай болсон байна гэжээ.
Хятадын эдийн засаг урт хугацаагаар сайн хандaштай байх үндсэн тал өөрчлөгдөөгүй. Аж ахуйн нэгж, зах зээлийн итгэл сайжирч байна, нэн чухал нь хөгжлийн шинэ ухагдахуун, хангамжийн талын бүтцийн өөрчлөлт хүмүүсийн сэтгэлд нийцэж байна гэж тэрээр үзсэн байна.
“Үзэл ойлголтын энэ өөрчлөлт бол маш гүнзгий өөрчлөлт мөн бөгөөд туйлын их хүчин чадал юм. Хятадын эдийн засгийн хөгжлийг хэлбэрийг өөрчилж, эдийн засгийн бүтцээ сайжруулан, хөгжлийн хөдөлгөх хүчээ өөрчлөх шинэ хэлбэрийг буй болгоно. Хятадын эдийн засгийн хөгжлийн ирээдүй гэгээн саруул, дунд зэргийн орлогын арга мэх хэмээх байдал байхгүй гэдэгт би итгэж байна. ”
Ян Вэйминь: Энэ оны сүүлийн хагаст Хятад улс эдийн засгийн ажлын макро бодлогоо үргэлжлэн тогтвортой байлгаж, идэвхтэй санхүүгийн бодлого, эрүүл тогтвортой валютын бодлого хэрэгжүүлж, эдийн засгийг эрүүл тогтвортой хөгжүүлэх, нийлүүлэгч талын бүтцийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэх, системийн чанартай банк санхүүгийн эрсдэл гарахаас сэргийлэх зэрэг гурван зүйлийг баталгаажуулна гэжээ.
Системийн чанартай банк санхүүгийн эрсдэлээс хэрхэн сэргийлэх асуудал нь мөн өдөр хэвлэлийнхний анхаарлыг татаж байлаа. Үүнтэй холбогдуулан Төвийн санхүүгийн удирдах хэсгийн албаны холбогдох хариуцлагатан хэлэхдээ, Хятад улс хөгжлөө батлахын төлөө өрийг даах эрсдэлийн үзүүлэлтийг дураар нь нэмэгдүүлэхгүй юм. Хятад улс энэ хоёрыг зэрэг тогтоон барьж чадна гэжээ. Энэ оны эхний зургаан сар дахь зах зээлийн хэмжээ, үл хөдлөх хөрөнгийн зээлийн хүү нэмэгдсэн зэрэг нь сүүлийн зургаан сард хэрхэн нөлөөлөх тухай Төвийн санхүүгийн удирдах хэсгийн албаны эдийн засгийн нэгдүгээр хэлтсийн хариуцлагатан Ван Жижюнь хэлэхдээ:
“Энэ оны сүүлийн зургаан сард мөнгөний хүүгийн өөрчлөлт гарч мэдэх тул бид мөн тогтвортой валютын бодлого хэрэгжүүлж, түрүүлээд тохируулалт хийж, валютын итгэмжийн зээлийг зохих хэмжээгээр нэмэгдүүлэн, гүйлгээг үндсэнд нь тогтвортой байлгаж, хүүг зүй зохистой байлгана. Валютын бодлогоор хүүн өөрчлөлтийн сөргө нөлөөг арилгаж, Хятадын эдийн засгийг үргэлжлэн эрүүлээр хөгжүүлнэ гэдэгт би итгэн найдаж байна.”
Саяхан хуралдсан ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны хуралд: энэ оны сүүлийн зургаан сарын эдийн засгийн ажлыг сайтар хийж, тогтвортой байдлыг батлах сууринд цаашид хөгжүүлэх ажлыг зарчмын дагуу, тогтвортой байлгах болон хөгжүүлэхийн харилцааг улам сайн зохицуулна гэж тодорхойлжээ.
