solongonews
2020 онд Хятадын зээлийн хүү буурав
2021-02-16 19:20
2020 онд Хятадын зээлийн хүү буурав.

Саяхан Хятадын Ардын Банкнаас нийтэлсэн тайлангийн дагуу 2020 онд Хятадын банк санхүүгийн байгууллагын зээл зүй зохистой нэмэгдэж, итгэмжийн зээлийн бүтэц шилдэг болж, зээлийн хүү ил тод буурч, зээлийн жинтэй дундаж хүү хамгийн бага болсон байна.

Ардын Банкнаас нийтэлсэн “2020 оны 4-р улирлын Хятадын валютын бодлогын хэрэгжилтийн тайлан”-д харуулснаар, 2020 оны 12-р сард, 1 жилийн хугацаатай зээлийн хүүгийн түвшин (LPR) өнгөрсөн жилийн мөн үеэс 0.3 нэгжээр буураад 3.85%-д хүрч, 5-аас дээш жилийн хугацаатай зээлийн хүүгийн түвшин (LPR) 0.15 нэгжээр буураад 4.65%-д хүрэв. Зээлийн жинтэй дундаж хүү 5.03%-д хүрч, өнгөрсний мөн үеэс 0.41 нэгжээр буурч, хамгийн бага хэмжээнд хүрсэн байна.

Тоо баримтад харуулснаар, 2020 оны эцэст Хятадын байгууллага нэгжийн зээл оны эхнийхээс 12 триллион 200 тэрбум юаньд хүрч, өнгөрсний мөн үеэс 2 триллион 700 тэрбум юань нэмэгдэв. Үйлдвэрийн дунд урт хугацаатай зээлийн өсөлтийн хурд 35.2%-д хүрч, өсөлтийн хурд 14 сар дараалан дээшилсэн байна. Ашигтай бичил зээлийн үлдэгдэл 15 триллион 100 тэрбум юаньд хүрч, өнгөрсний мөн үеэс 30.3% нэмэгдэв. 3228 бичил аж ахуйн нэгжийг дэмжиж, өнгөрсний мөн үеэс 19.4% нэмэгдсэн байна.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл