solongonews
Хятад, АСЕАН гамшгаас сэргийлэх асуудлаар хэлэлцэв
2018-09-06 17:20
Хятад, АСЕАН гамшгаас сэргийлэх асуудлаар хэлэлцэв

  5-6-нд Хятадын Гуанши мужийн Наньнинд Хятад, АСЕАН-ы гамшгийн эрсдэлийг багасгах семинар болж, Хятад, Вьетнам, Лаос, Мьянмар, Филиппин зэрэг орны гамшгийг удирдах салбарын мэргэжилтэн, албаны хүмүүс хуралд оролцон, бүс нутгийн гамшгийг бууруулах, гамшгаас аврах тухай хэлэлцлээ. 
 Мөн өдрийн хуралд Хятадын Онц байдлыг удирдах яамны гамшгаас аврах газрын дарга Пан Чэньмин: Сүүлийн жилүүдэд дэлхийн цаг уурын өөрчлөлтийн нөхцөл байдалд Ази Номхон далайн бүс нутгийн байгалийн гамшиг зэрэг уламжлалт бус аюулгүйн салбар дахь заналхийлэл улам ээдрээтэй болж байна. Хятад, АСЕАН-ы орнууд хаяа нийлэн оршдог тул байгалийн гамшгаас сэргийлэх үйл явцад найрсгаар хамтран ажиллаж, бие биедээ туслан, шинэ үр дүнд хүрсээр байна гэжээ. 
 Тэрээр: Хятадын засгийн газар Онц байдлыг удирдах яам байгуулж, үйлдвэрлэлийн аюулгүй байдал, байгалийн гамшгийн онц байдлыг удирдах ажлыг хариуцуулсан. Ирээдүйд Хятадын засгийн газар үндэсний онц байдлыг удирдах түвшин, гамшгаас сэргийлэн, гамшгийг бууруулах хүчин чадлыг дээшлүүлж, Хятад, АСЕАН-ы гамшгаас сэргийлэх салбар дахь хамтын ажиллагааг улам эрчимжүүлэн, бүс нутгийн гамшгаас үүдэлтэй гарз хохирлыг үр ашигтай бууруулахад хувь нэмрээ оруулна гэжээ.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл