Хятадын Хөдөө аж ахуйн яамны мэдээлснээр саяхан НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ) анх удаа онлайн шалгалт хийж, Хятад улсын хөдөө аж ахуйн уламжлалт гурван системийг дэлхийн хөдөө аж ахуйн соёлын чухал өв хэмээн албан ёсоор хүлээн зөвшөөрсөн байна. Эдгээр нь Фүжянь муж дахь Аньшигийн Те Гуаньинь цайны соёл, Өвөр Монголын Ар Хорчины нүүдлийн систем, Хэбэй мужийн Шэ шяний хуурай газрын шатан тариалангийн систем болно.
Өнөөг хүртэл Хятад улсын дэлхийн хэмжээнд чухал ач холбогдолтой хөдөө аж ахуйн соёлын өв 18 болж нэмэгдэн,нийт тоогоор дэлхийд тэргүүн байранд жагссан байна.

Фүжянь Аньши Те Гуаньинь цайны соёлын систем нь Фүжянь мужийн зүүн өмнөд хэсэгт байрладаг. Сүн болон Юань гүрний үед Аньши цай нь далайн торгоны замаар дэлхийд гарч байсан бол одоо далайн торгоны замын соёлын чухал бэлэг тэмдэг болж хөгжжээ. Энэ систем нь мөн усыг хамгаалах, хөрс, усыг хамгаалах, бичил цаг уурын зохицуулалт зэрэг экологийн чухал үүрэгтэй ажээ.

ӨМӨЗО-ны Ар Хорчины нүүдлийн систем нь ӨМӨЗО-ны Улаанхад хотод байрладаг бөгөөд энэ нь Хятад улсад сонгогдсон анхны нүүдэлчдийн хөдөө аж ахуйн өв бөгөөд дэлхийн тогтвортой мал аж ахуй, эмзэг бэлчээрийн менежментийн үлгэр жишээ юм. Энэ нутгийн эртний оршин суугчид шинэ чулуун зэвсгийн үед ан агнуур, нүүдэллэн аж төрж байжээ. Мөн уг систем нь ой мод, бэлчээрийн тал, намгархаг газар, гол мөрөн зэрэг олон янзын экологийн ландшафтуудтай. Нутгийн малчид өнөөг хүртэл уламжлалт нүүдэлчин ахуйгаа баримталсаар ирсэн бөгөөд тасралтгүй бэлчээрлэснээр ургамлыг хамгаалж, усны нөөцийг зүй зохистой ашиглаж, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, төрөл бүрийн хүнсний эх үүсвэрийг тогтвортой байлгах баталгаатай болж байна.

Хэбэй мужийн Шэ шяний хуурай газрын шатан тариалангийн систем нь Юань гүрний үед байгуулагдсан бөгөөд нийт 210,000 му талбайтай, бараг 10,000 миль урт чулуун шонтой байгаа нь хуурай газар тариалангийн соёлын төлөөлөгч юм. Олон зууны туршид энэ систем нь зөвхөн уламжлалт тариалангийн сорт, байгаль орчинд ээлтэй газар тариалангийн арга техникийг хадгалсаар ирсэн бөгөөд уулан нутгийн хүнд хэцүү байгалийн нөхцөлд газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, мөн уулын дэнжийн ландшафтыг бий болгож, хүн, байгаль хоёрын зохицон оршихуйг гэрчлэх боломжийг олгосон өвөрмөц систем болох ажээ.
