solongonews
Ханиа яаж зөв сонгох вэ? /Асуулга/
2015-12-28 18:21
Заяаны хань гэж яг ямар хүн байдаг юм бол? Ханилах хүнээ сонгосон бол юуг анхаарах ёстой вэ? Та тэр хүнтэй насан туршдаа байж чадах уу?
 
Кана би энэ асуултанд хариулт олохын тулд 30-аас дээш насны эмэгтэйчүүдтэй ярилцан зөвлөгөө авлаа. Зөвхөн өөрийнхөө бодлыг энэ удаа бичилгүй бусдын бодлыг хуувалцахаар шийдэв. Хүн хүний бодол өөр шүү дээ.
 
-Миний бодлоор эр хүн амьдралаа, гэр бүлээ авч явах чадвартай байх ёстой гэж боддог. Бас тэр хүн тодорхой хэмжээний боловсрол эзэмшсэн байхыг  илүүд үздэг. Боловсролтой хүн нийгэмд хандах хандлага их өөр байдаг. Заа тэгээд тэр хүнээ сайн таньж байж ханилна даа. Ер нь 2-3 жил харж байж танина шүү.
 
Бас нэг чухал зүйл бол удам угсаа, удмын өвчин, зан характерийг л сайн харна. Эцэст нь хэлэхэд муудалцсан ч гэсэн сайн ярилцаж, бие биенийгээ ойлгодог хүн хань болж удаан хугацааг илээдэг юм шүү. 28 настай эмэгтэй
 
-Заа даа нээх шалгуур гээд байх юу байхав. Товчхондоо удам угсаа, ёс заншилыг нь сайн судалж, удам, ургийг нь бас мэдэх хэрэгтэй гэж бодож байна. Хамгийн гол нь эмэгтэй хүн өөрөө дагаад гүйгээд байж болохгүй.
 
Тэр хүний зан ааш, шүтлэг шашин, юунд дуртай, ер нь хайр дааж чадах хүн мөн үү? гэдгийг мэдэх хэрэгтэй. Гэхдээ нэн түрүүнд өөрийгөө судлах нь чухал. Бид 2-ын юу ижил вэ? гэх мэт.
 
Гэрлэлтийн дараа өөрийнхөөрөө л байж, ирээдүйгээ хамтдаа бүтээхийн төлөө нэг хүн шиг нэгдэж чадах нь гол. Одооны охидууд тэр хүнээ түшиг тулгуур болно гэж харахаа байж, мөнгө төгрөгийг хардаг болсон мэт.
Гадаад хүнийг таних чухал бишээ дотоод хүний мөн чанарыг л олж харах нь чухал юм шүү дээ. 53 настай эмэгтэй
 
-Нэгдүгээрт тэр танд чин сэтгэлээсээ хайртай байх, бүхнээ зориулахад бэлэн тийм хайр асаж байх, мөн юу ч болж байсан таныг орхихгүй байх тийм сэтгэлтэй залуу байх ёстой. Тэр хүний хайрыг зүгээр авалгүй өөрөө ч гэсэн хайртай байх. За тэгээд одоо үед үнэхээр соёлтой боловсролтой залууг бол олох хэцүү.
 
Хүн бүр төгс биш шд, тэр хүн чинь таны хувьд төгс байхад хангалттай. Цаашилбал удмын өвчингүй, хорт зуршилгүй байвал сайн. Хамгийн чухал зүйл бол эцэг эхийн суурь хүмүүжил. Орчин үед харж байхал ихэнхи нь зугаа цэнгэл, материал их харж байна. Эмэгтэй хүн 25 насандаа гэрлэвэл яг тохирно гэж боддог.
 
Яагаад гэвэл шохоорхол, хайр дурлал 2-оо ялгахгүй суугаад байна. Дараа нь хүүхэдтэй болоод зөрчил болж ирээдүйд хүүхдийн амьдралыг балладаг. Эхнэр нөхөр 2-ын эрх 50% 50%-ийн харьцаатай байх ёстой. Мөн тухайн хүнийг танихад 3-5 жил болдог. 50 настай эмэгтэй
 
-Ханиа сонгох гэдэг их том шийдвэр. Эхлээд тэр хүний сэтгэлийг мэдэх хэрэгтэй байх. Хайртай юм уу үгүй юм уу гэдгийг. Дараа нь чи өөрөө хайртай юм уу? түүнтэй  хамт байхад аз жаргалтай байдаг уу? гэдгийг мэдэх.
 
Цаашлаад удмыг нь мэдэх. Ээж аав нь ямар хүн юм? Тэр хүний боловсрол хэр билээ? Суурь хүмүүжлийнх нь тухай бас мэдвэл их зүгээр. Эрт гэрлэх бол тухайн хүмүүсээс шалтгаална гэж боддог. Яахав сэтгэл нь нийлээд байвал юу нь болохгүй гэж? 30 настай эмэгтэй
 
-Зөвлөж хэлэхэд бие биедээ итгэх итгэл хамгийн чухал. Мөн бие биенийгээ гэх сэтгэл үргэлж дотор нь байж  байж хань гэх нэр зүүх болов уу. Таны сонгох гэж байгаа хүнд нэг чанар байх ёстой.
 
Тэр нь эмэгтэй хүнийг ойлгодог, аливаад хүлээцтэй хандаж чаддаг, тэвчээртэй эр хүн. За тэгээд уламжлалт ёсоор удам, гэр бүлийн хүмүүжлийг судлаарай гэж хэлмээр байна. 35 настай эмэгтэй
 
За охид бүсгүйчүүдээ ийм л байна даа. Миний хувьд амьдралынхаа ханийг сонгохдоо эхлээд тэр хүн ээждээ яаж хандаж байгааг харах байх. Дараа нь аав нь ямар хүн болохыг мэдэж авна. Эцэг нь ямар байна хүү нь тийм байдаг гэж их сонссон, үнэн ч гэж боддог. Би л хайртай байж болохгүй.
 
Хайртай хүнийхээ боол нь болж явснаас Хайргүй хүнийхээ хатан нь болж яв гэдэгтэй адил танд хайртай хүн л түшиг тулгуур болж чадна. Хамгийн гол нь намайг сайн ойлгодог байх, их мэдрэмжтэй хүн байгаасай гэж хүсдэг. Харин бүсгүй таны хувьд?
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл