solongonews
“Өнөр тансаг Сөнид” мал аж ахуйн соёлын гал аялал
2016-09-28 15:53
“Өнөр тансаг Сөнид” мал аж ахуйн соёлын гал аялал зохион байгуулагдлаа.

        Сөнид баруун хошууны Монгол үндэстний бага сургуулийн “Дуран хараа” гэрэл зургийн сурвалжлагчдын баг “Өнөр тансаг Сөнид” нүүдлийн мал аж ахуйн соёлын гал аялал-“Үзэсгэлэнт сайхан миний нутаг” тусгай сэдэвт нийгмийн үйл ажиллагаа зохион байгуулжээ.

        Энэ удаагийн үйл ажиллагааг Хятад улсын гэрэл зурагчдын нийгэмлэгийн гишүүн, Сөнид баруун хошууны зан үйлийн нийгэмлэгийн дарга, гэрэл зургийн нийгэмлэгийн нэр хүндтэй тэргүүлэгч, УТЗЗ-ийн гишүүн, хойч үеийн халамжлах зөвлөлийн гишүүн, гавьяаныхаа амралтаа авсан Баянжаргал гуай дагуулан гүйцэтгэж, хошууны бүх сум суурины байгалийн тогтоц, малчдын амьдралын зан үйл, мал аж ахуйн үйлдвэрлэлийн зан үйлийг танилцуулж, байгалийн гайхамшиг, нүүдлийн мал аж ахуйн амьдрал үйлдвэрлэлийг ойлгуулж, гэрэл зургийн талаарх суурь мэдлэгийг олгосон байна.

Зохиогч: Цэцэнт
Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл