solongonews
ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын хүрээнд 2000 сайн дурын ажилтан бэлтгэв
2018-05-25 11:23
ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын хүрээнд 2000 сайн дурын ажилтан бэлтгэсэн байна.

        Шаньдүн мужийн Чиндао хотод болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын хүрээнд нийт 2000 сайн дурын ажилтныг бэлтгэжээ. Тэдгээр сайн дурын ажилтнууд нь Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын XVIII удаагийн дээд хэмжээний уулзалтад оролцох зочдод ирж буцахад нь болон мэдээллээр хангах, орчуулга хийх зэрэг үйлчилгээг хариуцах юм. Энэ сарын 24-нд эдгээр сайн дурын ажилтнуудын төлөөлөл болох 700 залуус тангараг өргөсөн байна. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт ирэх сард болох бөгөөд эдгээр сайн дурынхныг өнгөрөгч нэгдүгээр сараас эхлэн бэлтгэсэн. Сайн дурын ажилтан элсүүлэх ажлын хүрээнд нийт 20 мянган хүн анкет бөглөсөн аж.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл