solongonews
Хятад, Америкийн соёлын соёлын үйлдвэрлэлийн хөгжлийн хөрөнгө оруулалтын сан үүсгэн байгуулагдлаа
2016-05-28 12:15
Хайтүн үнэт цаас ХХК, Хятадын Хэвлэлийн групп, Хятад Hualu Group Co., Ltd, Хятадын соёлын үйлдвэрлэл хөгжлийн групп, Сичуаний Шиньхуа тараалтын ХХК, Neal Bush China Company 23-нд Шанхай хотноо хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, Хятад, Америкийн соёлын үйлдвэрлэлийн хөгжлийн хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулжээ.

Тус сангийн эхний ээлжийн хөрөнгө мөнгөний хэмжээ нь 5 тэрбум юань байж, ерөнхий хэмжээ нь 20 тэрбум юаньд хүрнэ. Гол зорилго нь Хятад, Америкийн соёлын солилцоо болон үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг гол болгон, үйлдвэрлэл, худалдан авалт болон өмчийн хөрөнгө оруулалтаар гол арга хэлбэрээ болгож, соёлын шинжлэх ухаан, техник технологи, шинэ хэвлэл мэдээллийн хэрэгсэл, дижитал соёл, боловсрол, сургалт болон соёлын агуулгын боловсруулалт зэрэг гол салбарт хөрөнгө оруулалт хийнэ. 

Найруулагч: Bandi
Эх сурвалж : xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл