Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан 4-ний өдөр мэдэгдэхдээ: Лексан-Меконгийн хамтын ажиллагааны тэргүүлэгч орон Камбожийн ерөнхий сайд Хун Сений урилгаар Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 01 дүгээр сарын 10-11-нд Камбожийн Пномпен хотод болох Лексан-Меконгийн хамтын ажиллагааны орнуудын удирдагчдын хуралд оролцон, Камбож улсад албан ёсны айлчлал хийнэ гэжээ.
Ерөнхий сайд Ли Кэчян, Ерөнхий сайд Хун Сений хамт Лексан-Меконгийн хамтын ажиллагааны орнуудын удирдагчдын хурлыг даргалж, Камбож, Лаос, Мьянмар, Тайланд, Вьетнамын удирдагчидтай хамтын ажиллагааны амжилт, туршлагаа дүгнэж, ирээдүйн хөгжлийн төлөвлөгөө зэрэг асуудлаар санал бодлоо гүнзгий солилцоно.
Ли Кэчян Камбож улсад айлчлах үедээ Камбожийн хаан Нородом Сихамонид бараалхаж, ерөнхий сайд Хун Сентэй Хятад, Камбожийн иж бүрэн стратегийн хамтын ажиллагааг урагшлуулах хэлэлцээ хийх юм.
Ли Кэчян Камбожид албан ёсны айлчлал хийнэ
2018-01-04 16:11
Ли Кэчян Камбожид албан ёсны айлчлал хийнэ.
Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Хятадын ГХЯ-ны албан ёсны сайт
Дэлгэрэнгүй үзэх
