2023 оны Жүн Гуанцүнь форум 05-р сарын 25-наас 30-ны өдрүүдэд Бээжин хотноо болно
2023-05-16 09:44
2023 оны Жүн Гуанцүнь форум 05-р сарын 25-наас 30-ны өдрүүдэд Бээжин хотноо болно.
Хятадын Төрийн албаны зөвлөлийн Мэдээллийн албанаас 05-р сарын 15-ны өдөр 2023 оны Жүн Гуанцүнь Форумын холбогдох нөхцөл байдлыг танилцуулах хэвлэлийн хурал хийлээ. Шинжлэх ухаан, технологийн орлох сайд У Жаохуй Төрийн зөвлөлийн зөвшөөрлөөр 05-р сарын 25-наас 30-ны өдрүүдэд Бээжин хотноо "Жүн Гуанцүнь 2023" форум зохион байгуулагдах гэж байгааг танилцуулав. Энэхүү Жүн Гуанцүнь Форумын энэ жилийн сэдэв нь "Нээлттэй хамтын ажиллагаа ба ирээдүйд хамтдаа" байхаар тогтоогдсон бөгөөд 6 үндсэн хэсэгт 150 гаруй үйл ажиллагаа зохион байгуулагдах юм.
Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх
