solongonews
VR аж үйлдвэрлэлийн дээд хэмжээний хурал нээгдэв
2020-10-19 20:48
VR аж үйлдвэрлэлийн дээд хэмжээний хурал нээгдэв.

Хятадын Аж үйлдвэр, мэдээлэлжүүлэлтийн яам, Жянши мужийн захиргааны зохион байгуулсан 2020 оны олон улсын Виртуал бодит байдал буюу VR-ын аж үйлдвэрлэлийн их хурлын онлайн дээд хэмжээний хурал 19-нд Жянши мужийн Наньчан хотод нээгдэв.

Энэ удаагийн их хурал “VR дэлхийг нэн гайхалтай сайхан болгоно-Шинэ боломж бий болгож шинэ төлөв байдлыг нээе” гол сэдвээр зохиогдож, онлайн хэлбэрээр голлон, офлайн хэлбэрийг уялдуулсан онлайн дээд хэмжээний хурлын хэлбэрийг ашигласан бөгөөд анхдагч удаа Австрийн салбар хурлыг төлөвлөжээ. Нээлтийн ёслолоос гадна лекц, гол сэдэвт форум, түүнчлэн 8 салбар форум, хөрөнгө оруулалтын иж бүрэн үйл ажиллагаа, VR-ын цахим уралдаан, виртуал бодит байдлын аж үйлдвэрлэлийн инновацийн тэмцээн зэрэг үйл ажиллагаа зохиох юм.

Их хурлын хугацаанд зохион байгуулагч талаас VR, 5G, хиймэл оюун ухаан зэрэг шинэ технологийг гүнзгий ашиглан, виртуал, хурлыг AR хэлбэрээр дамжуулах, онлайн хурлын ахуй талбайг VR-аар шууд дамжуулах, зочдын лекцийг бүрэн дэлгэцээр дамжуулах, цахимаар орчуулах зэрэг шинэ хэлбэрийг бий болгох юм байна.

ХКН-ын Жянши мужийн хорооны нарийн бичгийн дарга Лю Чи хэлэхдээ, виртуал бодит байдлын технологи нь аж үйлдвэрийн шинэ ээлжийн хувьсгалыг хөтлөн дагуулах чухал хүчин бөгөөд эдийн засгийн хөгжлийн шинэ хөдөлгөх хүчнийг бий болгоход чухал боломжийг хангаж байна гэжээ.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл