
Жуулчин Жэжян мужийн Юнкан хотын Жяннань хорооны Шань Мэньтөү тосгон байгуулсан Ган Гүлин жуулчны баазаар тойрон зугаацна Зургийг: ХҮ ШЯОФЭЙ
- Орон нутгийн аялал жуулчлалын хөгжил тухайн нутгийн ард түмэнд үр өгөөжөө өгсөөр байгаа бөгөөд айл бүрийг аялал жуулчлалын салбарт ажилтай болгож, амьдралыг нь сайжруулсаар байна гэж Соёл, аялал жуулчлалын яамны сайд Хү Хэпин танилцууллаа.
Орон нутгийн аялал жуулчлал нь байгаль орчноо хамгаалах үндсэн зарчмын дагуу хөгжиж буй бөгөөд үзэсгэлэнт сайхан орон нутгийг бүтээн байгуулах төсөлтэй нягт холбоотой. Мөн Хятадын аялал жуулчлалын хөгжлийн чухал хүч, бүрэлдэхүүн болоод байна. Хамтын хөгжлийг бүтээхэд орон нутгийн хөгжил, орон нутгийн аялал жуулчлал асар их нөөцтэй.
Ардын амьдралд “Алтан аяга” барина
Гүйжөү мужийн Зүнь И хотын Бөжөү дүүргийн Хуамао тосгон урьд нь уулан тосгоны ядуу буурай тосгон байв. Өнөөдрийн Хуамао тосгоны жигд баригдсан орон сууцууд, хөхрөн ногоорсон уул ус нь тосгоныг олны нүд булаам өнгө төрхтэй болгодог. Орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн дагуу тухайн нутгийн ард түмний амьдрал чинээлэг болж, тосгон нь аялал жуулчлалын тосгон болж, тарьсан тариа нь үзмэрийн тариа болж, байгальд өнгө нэмэн тариачин ард иргэд нь шинэ эрин үеийн үйлдвэрчин болжээ. Мөн ойр хавьдаа нэр цуутай баян тосгон болж хөгжсөн байна.
Ногоон хөгжлийн үзэл баримтлалыг чанд баримталж орон нутгаа хөгжүүлнэ. Хуамао тосгоны иргэд олон жилийн үйлдвэрлэл, хөгжлийн дундаас өөртөө тохирсон хөгжлийн үзэл баримтлал, арга замыг хайж олжээ. Энэ нутагт ваар сав хийх, эртний цаас хийх мэргэжилтэй хүмүүс байгаа бөгөөд үүнийг цаашид уламжлан хөгжүүлж байна. Тосгоны ваар савны гар урлалын ордонд соёл болон ваар сав хийх мэргэжлийг уялдуулан хөгжүүлж, ойр хавийн хүмүүсийг ажилд авч үйлдвэрийн үр ашгаа нэмэгдүүлсэн төдийгүй, иргэдийн орлогыг ч нэмэгдүүлэв. Тухайн нутагт хувьсгалын болон тариалах соёлтой бөгөөд орон нутгийн онцлогийг хадгалан авч үлдэхэд нийтийн өвөрмөц соёлыг бадруулан хөгжүүлэх нь зайлшгүй гарц юм.
“Хоёр уул” үзэл баримтлалын үүссэн нутаг болох Жэжян мужид орон нутгийн аялал жуулчлал нь ногоон хөгжлийн замаар тасралтгүй хайн судалж, үргэлжлүүлэн аялсаар байна. Жэжян мужийн Шяньжюй шяний Даньзү шян нь улсын 5А зэрэглэлийн аялал жуулчлалын бүсийн төв байранд байрладаг, ой мод бүхий уулархаг орон юм. Гэр зочид буудлыг хөгжүүлэхээр дамжин аялал жуулчлалаа хөгжүүлсээр байна. Даньзү шян нь 2020 онд давхардсан тоогоор гурван сая гаруй жуулчид хүлээн авч, гэр зочид буудал дунджаар 300 мянган юанийн орлого олжээ. Орон нутгийн аялал жуулчлал хөгжсөнөөр гарсан замын түгжрэл, хогоо хаа хамаагүй хаях, хоол ундаа хагас дутуу үлдээх зэрэг үр дагаврыг шийдвэрлэхийн тулд тухайн нутгаас “Ногоон мөнгө” дүрэм хэрэгжүүлэв. Үүгээр жуулчин нэг бүр “Ногоон үйл хөдлөл”-тэй байх хэрэгтэй болж үүнийг нь урамшуулан “Ногоон мөнгө”-өөр шагнадаг. Хуримтлуулсан ногоон мөнгөөрөө хоногийн мөнгө, машины зогсоолын мөнгийг төлөх буюу бусад эд материалаар сольж болдог. “Үзэсгэлэнт сайхан уул усаа хамгаалах нь “Алтан аяга”-аа хамгаалсан хэрэг болно” гэдэг нь тухайн нутгийн ард түмний хамтын үзэл баримтлал болсон байна.
Хот, хөдөөг холбон хөгжүүлнэ
Саяхан Соёл, Аялал жуулчлалын яам болон Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооноос орон нутгийн аялал жуулчлалын тосгоны нэрс болон сум, суурингийн нэрийг нийтлэв. Өмнө нь тус хоёр байгууллага 1000 гаруй аялал жуулчлалын тосгоны нэрийг нийтэлсэн. Харин энэ удаа сум, сууринг багтаасан байна. Энэ нь хот, хөдөөгийн хөгжлийг холбоход сум, суурин нь түлхүү үйлдэл үзүүлэх бөгөөд хот хөдөөгийн харилцаа, холбоонд болон хот, хөдөөг нэгдсэн хөгжил, орон нутгийн аялал жуулчлалын чанарыг сайжруулахад ашигтай юм.
Орон нутгийн аялал жуулчлал нь хот, хөдөөгийн хөгжлийг холбосон чухал гүүр болжээ. Саяхан Чүнчин хотын Соёл, Аялал жуулчлалын дата төв болон Чүнчин технологийн их сургууль хамтран “Баруун өмнөд бүс нутгийн орон нутгийн аялал жуулчлалын датад хийсэн анализын тайлан”-г нийтэлж, баруун өмнөд бүс нутгийн орон нутгийн аялал жуулчлалын хөгжлийн байдлыг харуулав.
- Баруун өмнөд бүс нутгийн орон нутгийн аялал жуулчлалын хөгжлийн орон зай өргөн байна. Түүнчлэн их нөөц хүчтэй, олон янзын хөгжлийн арга хэлбэртэй, дээр нь хөгжлийн чиг хандлага сайжирч байна гэж Чүнчин хотын Соёл, аялал жуулчлалын дата төвийн эрхлэгч Лю Шюефэн ярилаа. Баруун өмнөд бүс нутгийн хоёр томоохон хот болон Сычуаний Чэндү болон Чүнчин хотын ойр хавийн тосгонуудын аялал жуулчлал эрчимтэй хөгжиж байна. Орон нутгийн аялал жуулчлал нь хот, хөдөөгийн хөгжлийг уялдуулан хөгжүүлэхэд чухал үйлдэл үзүүлж байгаа бөгөөд орон нутгийн хөгжлийг дэмжиж байна.
Зуун жилийн түүхтэй 100 гаруй чулуун гэр бол Шаньдүн мужийн Жинань хотын Жанчюй дүүргийн Шызыкөү тосгоны өвөрмөц онцлог юм. Тус тосгон ойрын жилүүдэд эртний өнгө төрхөө хадгалан үлдсэн, өвөрмөц соёлын онцлогоо бадруулан, Хятадын тэмдэглэлт баярын 24 өдрөөр нэрлэсэн гэр зочид буудал байгуулж, хонох, хооллох, бүтээх, сурах, хөгжим, асран хүмүүжүүлэх, тариалах зэргийг уялдуулсан орон нутгийн амьдралын онцлог бүхий цогцолбор байгуулж, олон хүний мөрөөдсөн орон нутгийн амьдралыг буй болгон, хотын жуулчдыг татсан байна. Тэмдэглэлт баярын өдрүүдэд энд хонох ч байр олдохгүй болдог гэх.
Өнөөдрийн орон нутгийн аялал жуулчлалын хэв байдал нь баяжиж, үйлдвэрлэлийн сүлжээ өргөжин, хотын хөгжилтэй холбогдсон хот, хөдөөг нэгдсэн байдлаар хөгжүүлэхэд нэгэн шинэ арга зам нээжээ.

Хүнань мужийн Юнжөү хотын Шинэтянь шяний Лүжя хүрээний эртний тосгод Лянхуа цэцэг дэлбээлж, жуулчдын заавал очих газрын нэг болжээ Зургийг: ЛЮ ГҮЙШЮН
Брэнд байгуулахыг хөтөлбөр болгоно
Жянсү мужийн Чанжөү хотын Лиян хотын Ли Жяюань тосгонд өнгөрсөн жилд нэг мү хулсан шугуйгаас жилд 2000-3000 юанийн орлого олдог байсан. Харин хулсан сүеэ малтах аялал жуулчлалын үйл ажиллагаа зохион байгуулснаар мү бүрийн жилийн орлого 6000-7000 юань болж нэмэгдсэн байна. Тариачдын тэжээж буй тахиаг өмнө нь зах дээр аваачиж зардаг байсан. Харин одоо гэрийнх нь үүднээс жуулчид булаалдан авдаг болжээ. 2020 онд нэг сая гаруй жуулчид хүлээн авсан бөгөөд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний орлого 35 сая юаньд хүрэв. Энэ бүхэн тухайн нутгийн аялал жуучлалыг хөгжүүлснээр ирсэн байна.
Ли Ян хотын Чинфэн тосгон өөрийн брэндээ бүтээх ажил дээр анхааран ажилласан. Усан тутаргын аж үйлдвэрийн давуу талаа ашиглан Чинфэн нэрэмжит цагаан будаа үйлдвэрлэж, “Сүнаний нэгдүгээр тутарга” хөдөө орон нутгийн аялал жуулчлалын төслийг хэрэгжүүлж, будааны бялуу, будааны архи зэрэг олон бүтээгдэхүүн үйлдвэрлэж, жуулчдад таалагдсан байна. Тухайн нутгийн аялал жуулчлал хөгжсөнөөр “Орон нутгаа хөгжүүлэх, гэр орноо баяжуулах, эрүүл энх амьдрах” уриан дор тарьж ургуулахыг хослуулсан аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж, аялал жуулчлалын аж үйлдвэрийн сүлжээг бүрдүүлэн, аялал жуулчлалын агуулгыг баяжуулав. Өмнө нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн байсан бол өдгөө аялал жуулчлалын брэнд болж хөгжсөн байна.
Орон нутгийн аялал жуулчлалын хөгжил тухайн нутгийн ард түмний амьдралыг баяжуулснаар барахгүй, бизнесийн мэдлэг олгосон байна. Ингэснээр тэдний үзэл бодол аялал жуулчлалын хөгжлийг даган шинэчлэгдэж, нутаг орноо хөгжүүлэх үзэл бодол тархинд нь улам гүн үндэс суулгажээ.
Соёл, Аялал жуулчлалын яам орон нутгийн өвөрмөц онцлогтой аялал жуулчлал болон хамгийн үзэсгэлэнтэй орон нутгийн эко аялал жуулчлал зэрэг 300 гаруй маршрут гаргаж, аялал жуулчлалын тусгай галт тэрэг явуулж эхэлснээр олон жуулчдыг татжээ. Соёл, аялал жуулчлалын яам брэндийг бүтээхээр хөтөлбөр болгож, улсын хэмжээнд аялал жуулчлалаар гол болгосон сум суурин, орон нутгийн аялал жуулчлалын маршрут, шилдэг гэр зочид буудал, орон нутгийн аялал жуулчлалыг нэгтгэн хөгжүүлэх жишээ үзүүлэх бүс байгуулах зэргийг чандлан баримталсан байна. “Орон нутгийн аялал жуулчлалын хоол хүнсийг сайжруулах төлөвлөгөө”, “Орон нутгийн аялал жуулчлалын соёл урлагийг сайжруулах төлөвлөгөө” зэрэг төслүүдийг хэрэгжүүлсэн. Орон нутгийн аялал жуулчлал болон холбогдох аж үйлдвэрийг нэгтгэн хөгжүүлж, орон нутгийн хөгжлөөр ард иргэдийн амьдралыг баяжуулах “Алтан аяга” болгож, орон нутгийн тав тухтай амьдрах шинэ дүр төрхийг буй болгоно гэж Соёл, Аялал жуулчлалын яамны сайд Хү Хэпин танилцууллаа.
