solongonews
Дундад Дорнодын улс орнууд вакцинжуулалтын ажлыг эрчимтэй хийж байна
2021-01-25 10:52
Энэ он гарснаас хойш Дундад Дорнодын улс орнууд цар тахлыг хяналтдаа авах болон вакцинжуулалтын ажлыг эрчимтэй хийсээр ирсэн юм.

Энэ он гарснаас хойш Дундад Дорнодын улс орнууд цар тахлыг хяналтдаа авах болон вакцинжуулалтын ажлыг эрчтэй хийсээр ирсэн юм. 22-нд Турк, Израиль зэрэг улс орнууд вакцин худалдан авах, вакцинжуулалтыг үргэлжлүүлэх талаарх ажлыг дэмжсэн бол Ливан улс НҮБ-аас Ливаны цар тахалтай тэмцэх ажилд тусламж үзүүлэхийг хүсжээ.

Туркийн Ерөнхийлөгч Эрдоган 22-ны өдөр хэвлэл мэдээллийнхэнд хоёр дахь бүлэг Хятадын COVID-19 цар тахлын эсрэг вакцин сүүлийн хугацаанд Турк улсад хүргэгдэж ирнэ. Турк улс Хятадын Синовак компанийн үйлдвэрлэсэн эхний бүлэг 3 сая тун вакциныг захиалсан бөгөөд 2020 оны 12-р сарын 30-ны өдөр гэхэд нийслэл Анкара хотод хүргэгдэж ирсэн гэдгээ мэдэгджээ.

Израилийн Эрүүл мэндийн яам 22-ны өдөр COVID-19 цар тахлын эсрэг вакциныг хүн бүхэнд тарихыг улам бүр өргөжүүлж, 16-аас дээш насны дунд сургуулийн сурагчдыг вакцинжуулж эхэлснээ зарлажээ. Одоогийн байдлаар Израиль улс нь эмнэлгийн ажилтнууд, багш нар, архаг өвчтөнүүд, 40-өөс дээш насныхан зэрэг өндөр эрсдэлтэй бүлгүүдийг вакцинд хамруулж байна.

Ливаны түр засгийн газрын Ерөнхий сайд Хассан Диаб 22-ны өдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Гутеррештэй утсаар ярьж, НҮБ-аас эрчимт эмчилгээний 200 ор гаргаж, Ливанд цар тахлын вакцинжуулалтын ажлыг дэмжихэд туслахыг найджээ. Ерөнхий сайдын Тамгын газрын хэвлэл мэдээллийн албанаас гаргасан мэдээгээр, Хассан Диаб хэлсэн үгэндээ Ливаны олон нийтийн болон хувийн эмнэлгүүдэд COVID-19 халдвар авсан өвчтөнийг хүлээн авах хүчин чадал бараг ханасан, гэвч эмнэлгийн тоног төхөөрөмжийн хомсдол ихтэй байна хэмээн онцолжээ. 

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл