1991 онд Хятад улс Куала Лумпурт болсон АСЕАН-ны Гадаад хэргийн сайд нарын 24 дэх уулзалтад урилгаар оролцож, АСЕАН-тай албан ёсоор яриа хэлэлцээний харилцаа тогтоов. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд хоёр тал харилцан уялдаа холбоо, эдийн засгийн интеграцчлал, эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн салбарын солилцоо зэрэг төрөл бүрийн салбарын хамтын ажиллагааны цар хүрээг тасралтгүй өргөжүүлсэн хамтын ажиллагаа нь үр дүнтэй амжилтад хүрсэн байна.

Хоёр талын худалдааны хэмжээ найман тэрбум гаруй ам.доллар хүрэхгүй байсан бол 680 гаруй тэрбум ам.доллар болж, худалдааны цар хүрээ 85 дахин нэмэгджээ. 2020 онд хоёр тал бие биенийхээ хамгийн том худалдааны түнш болох түүхэн дэвшилд хүрэх бөгөөд Хятад-АСЕАН-ны харилцаа нь Ази, Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагааны хамгийн амжилттай, эрч хүчээр дүүрэн үлгэр жишээ, загвар болсон юм.
