Энэ долоо хоногт таны дотор муухайрах нь дээд цэгтээ хүрдэг. Харин сайн мэдээ нь гэвэл шинээр эхлэх долоо хоногт таны дааврын хэмжээ тогтворжиж, танд төрөх мэдрэмж ч илүү тааламжтай байх болно гэсэн үг. Гэвч бас муу мэдээ бий. Юу гэвэл хамгийн эрсдэлтэй үе энэ юм. Тиймээс энэ үед бөөлжсөн хэвээр байвал хангалттай хэмжээний цэвэр ус ууж, илүү сайн амрах хэрэгтэй. Одоо таны умай хэвийн үеийнхээсээ хоёр дахин томорч теннисний бөмбөгний дайтай хэмжээтэй болжээ.
Энэ үед зарим эмэгтэйчүүд бэлгийн харьцааны асуудалд санаа зовдоггүй бол зарим нь их эмзэг хүлээж авдаг. Мөн энэ үед та үс, арьсаа хэрхэн өөрчлөгдөж буйг анзаарай. Таны үс илүү хүчирхэг, гялалзсан эсвэл тослох, нарийн, зөөлөн болсон байх болно.
Та заавал дасгал хөдөлгөөн хийх гэж яарах хэрэггүй ч ойрхон зайд алхаж бодисын солилцоогоо дэмжихийг хичээгээрэй.
