Азийн хөгжлийн банкнаас 13-ны өдөр нийтэлсэн "Азийн хөгжлийн төлөв 2023 (12-р сарын хэвлэл)" тайланд Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд 2023 онд 5.2 хувь хүрч, 9-р сард төсөөлж байсан 4.9 хувиас өндөр байна.
Өрхийн хэрэглээ, төсвийн хөрөнгө оруулалт зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр Хятадын эдийн засаг 3-р улиралд өсөлтийн хурдаа хадгалсан гэж тайланд дурджээ. Дотоодын эрэлт их байгаа нь Хятадын эдийн засгийн өсөлтийг урьд өмнө төсөөлж байснаас ч илүү хурдасгав.
Тус тайланд Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжиж буй орнуудын эдийн засаг 2023 онд 4.9 хувиар өсөж, 9-р сарын таамаглалаас 0.2 пунктээр илүү болж, 2024 онд өмнө хүлээгдэж байсантай адил 4.8 хувиар өснө гэж таамаглаж байна.
Дэд бүс нутгуудаас энэ онд Өмнөд Ази 5.7 хувь, Зүүн Ази 4.7хувь, Зүүн өмнөд Ази 4.3хувь, Төв Ази болон Кавказ 4.8 хувиар өсөж, Номхон далайн арлууд 3.5 хувиар өснө.
Азийн хөгжлийн банк нь 1966 онд байгуулагдаж, Филиппиний нийслэл Манила хотод төвтэй, Ази Номхон далайн бүс нутгийн хөгжилд анхаардаг олон талт хөгжлийн банк болох юм. Азийн хөгжлийн хэтийн төлөв нь АХБ-ны жил бүр гаргадаг тэргүүлэх эдийн засгийн тайлан бөгөөд Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн урьдчилсан мэдээг гаргадаг.
