solongonews
“16+1 хамтын ажиллагаа” Европ тивийн цогц ашигт нийцэж байна
2018-07-07 20:43
“16+1 хамтын ажиллагаа” Европ тивийн цогц ашигт нийцэж байна.

Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 07-р сарын 07-нд Софид Хятадын-Төв Зүүн Европын орнуудын эдийн засаг худалдааны VIII формд оролцон, “16+1 хамтын ажиллагаа” бол Хятад Европын хамтын ажиллагааны чухал бүрэлдэхүүн хэсэг мөн бөгөөд Европ тивийн цогц ашигт нийцэж байна гэжээ.

Ли Кэчян хэлэхдээ, сүүлийн үед “16+1 хамтын ажиллагаа”-г геополитик улс төрийн багаж гэж сэжиглэж, Европ тивийг хагалан салгах гэж байна гэсэн эргэлзээ гарч байна. Энэ бол буруу  ойлголт юм.  “16+1 хамтын ажиллагаа” нь Хятад болон Төв Зүүн Европын орнуудын хөгжилд тус дөхөм үзүүлж, Европын холбооны дотоод зөрөөг багасгахад ашигтай юм. Мөн тэнцвэртэй хөгжлийг биелүүлж, интеграцын үйл явцыг ахиулахад ашигтай юм. Хятад улс “16+1 хамтын ажиллагаа”-г   геополитикийн улс төржүүлэх санаагүй юм. Бид Европ тивийн интегралчлалыг эрс дэмжих болно. Бидний энэхүү байр суурь өөрчлөгдөхгүй юм. Европын холбоо бол дэлхийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалах чухал хүч мөн, мөн ч Хятадын хамгийн том эдийн засаг худалдааны түнш мөн. Эв санаа нэгтэй, тогтвортой,  цэцэглэн хөгжсөн Европын холбоо болон хүчирхэг их Евро нь Хятадын язгуур ашиг сонирхолд нийцнэ гэжээ.

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл