

Дэлхийн хүн дүрст роботын спортын II наадам болно наймдугаар сарын 22-нд Бээжин хотын Үндэсний хурдны тэшүүрийн ордон буюу “Мөсөн тууз”-д нээлтээ хийнэ. Үндсэн тэмцээн 26-ныг хүртэл 5 хоног үргэлжилж, 51 төрөлд 1301 тэмцээн зохион байгуулна.
Уг инаадам цар хүрээ, чанарын хувьд өргөжиж, зургаан тивийн 16 орны 666 баг, 2056 робот оролцохоор болжээ. Багийн тоо өмнөх наадмаас 138 хувь өсөж, тэмцээнд оролцох роботын тоо хоёр дахин нэмэгдсэн байна. Америк, Герман, Япон зэрэг улс багуудаа илгээхээс гадна Бразил улс үндэсний шигшээ баг бүрдүүлэн оролцоно.
Хятадын 157 аж ахуйн нэгжийн 641 баг, 1975 робот тэмцээнд оролцоно. Мөн 27 их сургууль оролцож, тэмцээнд оролцох багууд Хятадын 30 муж, өөртөө засах орон, шууд харья хот болон тусгай захиргааны бүсийг хамарч байна.
Өмнөх наадамтай харьцуулахад энэ удаа тэмцээний хугацааг 3 хоногоос 5 хоног болгон сунгаж, тэмцээний ангиллыг 6-аас 9 болгон нэмэгдүүлжээ.
