Сүүлийн жилүүдэд цахим бизнесийн салбар түргэн хөгжихийн хэрээр Хятадын интернетийн жижиглэн худалдаа огцом өсөж, тус салбарын дэлхийн хамгийн том орон болсон тухай сурвалжлагч 28-нд Хятадын Худалдааны яамнаас мэдээллээ. Мөн Хятад улс олон улсын бараа бүтээгдэхүүний худалдааны экспортын хамгийн том, импортын 2 дахь том орон болж, дэлхийн эдийн засаг, худалдааны сэргэлтэд асар их үүрэг гүйцэтгэж байна.
28-нд болсон хэвлэлийн бага хурлын үеэр, Хятадын ХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гао Фэн танилцуулахдаа: “Хятадын нийгмийн хэрэглээний зориулалттай жижиглэн худалдааны жил тутмын хэмжээ 2012 онд 2 тэрбум 140 сая юань байсан бол, 2016 онд 3 тэрбум 320 сая юань болсноор эдийн засгийн өсөлтийн 12.8 хувийг хэрэглээ гүйцэтгэх болж, 3 жил дараалан эдийн засгийн өсөлтийн хамгийн том хөшүүрэг болсон байна. Үүнд цахим бизнесийг онцлон тэмдэглэх ёстой” гэжээ.
Гао Фэн, “бид интернет+гүйлгээ практик төлөвлөгөөг сайтар хэрэгжүүлж, интернет болон бодит ахуйн уялдаатай хөгжлийг ахиулж, цахим бизнесийг гэр хороолол, хөдөө орон нутаг зэрэг анхан шатанд нэвтрүүлж, үүлэн тооцоолол, их өгөгдөл, интернет, зүйлсийн сүлжээ зэрэг технологийг гүйлгээний салбарт идэвхтэй ашигласнаар цахим бизнесийн хэмжээ 2012 онд 8 их наяд 100 тэрбум юань байсан бол 2016 онд 26 их наяд 100 тэрбум юань болон нэмэгдэж, интернетийн жижиглэн худалдааны хэмжээ нь 1 их наяд 300 тэрбум юанийс 5 их наяд 200 тэрбум юань болон огцом нэмэгдэж, интернетийн жижиглэн худалдаагаар дэлхийн хамгийн том орон болсон байна.”
Сүүлийн 5 жилд Хятад улс гадаад худалдааны хөгжилд маш их амжилт гаргаж, олон жил дараалан дэлхийн худалдааны экспортын хамгийн том, импортын 2 дахь том орон болж, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж нь гадаад худалдааны хамгийн чухал хүчин болсон байна.
Гао Фэн, “Хятад улсын экспортод хувийн хэвшлийнхэн анх удаа гадаад хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг давж, экспортын хэмжээ нь 12.5 нэгжээр нэмэгдсэн. Гадаад худалдааны аж ахуйн нэгжүүдийн инновацын хүчин чадал, брэндийн байгуулалт, маркетингийн хүчин чадал тасралтгүй эрчимжиж, бие даасан брэндтэй, оюуны өмчийн эрхтэй, маркетингийн зам суваг, дэвшилтэт техник ашигласан, өндөр нэмүү өртөг, ашиг орлого бүхий бүтээгдэхүүний экспорт уламжлалт бараа бүтээгдэхүүнээс илүү гарсан байна. Үндэстэн дамнасан цахим бизнес, зах зээлийн бараа нийлүүлэлтийн худалдаа зэрэг шинэ тулгар хөгжиж буй ажил төрлийн салбар нь өсөлтийн шинэ хөшүүрэг болжээ.”
Дэлхийн эдийн засаг, худалдааны сэргэлтэд Хятад улс маш чухал үүрэг гүйцэтгэсэн. Хятад улсын засгийн газар импорт, экспортыг зэрэг чухалчилж, импортын идэвхтэй бодлого боловсруулан, “Хятадад үйлдвэрлэв”-ийн ач тусыг даян дэлхийн ард иргэдэд хүртээж, “Хятадын зах зээл”-ээр дэлхийн эдийн засгийн хөгжлийг дайчилсан. Өдгөө, Хятад улс дэлхийн хамгийн том зах зээлийн нэг болж, олон улсын импортын худалдааны 1/10 хувийг эзэлж байгаа тухай ч Гао Фэн танилцуулсан юм.
Тэрээр, “Олон улсын банк санхүүгийн хямрал гарснаас хойш, Хятад улсын импорт 581 тэрбум 500 сая ам доллараар нэмэгдэж, дэлхийн нийт өсөлтийн 20 орчим хувийг эзлэн, дэлхийн эдийн засгийн сэргэлтийн хамгийн том хөшүүрэг болсон” гэжээ.
Эх сурвалжийн дагуу, Хятад улс дараачийн шатанд хангамжийн чанарыг дээшлүүлж, дутагдлыг нөхөж, өртгийг буруулан, эдийн засгийн өсөлт дэх хэрэглээний гүйцэтгэх үүргийг улам нэмэгдүүлэх юм байна. Мөн гадаад худалдааны бүтцийг улам боловсронгуй болгож, худалдааны маргааныг сайтар зохицуулан, худалдааны том орноос хүчирхэг гүрэн рүү чухал алхам хийх юм байна.
