
Хянган аймгийн тариаланчид, малчдын хатгамал урлалын үзэсгэлэн 08-р сарын 10-д Бээжинд нээгдлээ. Үзэсгэлэнд нийт 100 гаруй хатгамал урлалыг дэлгэн үзүүлжээ.
Өнгө өнгийн торгон утсаар хатган урласан бүтээл нь сүүлийн жилүүдэд үндэсний эв нэгдэл, хөгжил дэвшил, үндэсний экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг харуулжээ.

Хянган аймгийн тариаланчид, малчдын гар хатгамал нь урт хугацааны үйлдвэрлэл, амьдралд бүрэлдэн бий болсон гар урлалын нэг төрөл. Бүтээлүүд нь голчлон тод өнгө, тод хээтэй. Хянган аймаг нь хатгамал урлалын үйлдвэр байгуулж иргэдээ ядуурлаас ангижруулах ажилд идэвхтэй ажиллаж байна.

Тариаланч, малчдын уран хатгамал урлалын үзэсгэлэн есдүгээр сарын 07-ыг хүртэл үргэлжилнэ. Үзэсгэлэнд тавигдсан хатгамал урлалын бүтээлүүдийг зарж борлуулах ажлыг зэрэг явуулах юм.
