solongonews
Амжилтад хүрэх нууц өөртөө итгэх итгэлээс эхэлдэг
2015-12-28 18:21
Хүн бүр л амжилтанд хүрч , эрх мэдэлтэй болохыг хүсдэг. Гэхдээ яаж гэдгийг хүн бүр мэдээд байдаггүй. Магадгүй хүмүүсээс “Та яаж амжилтанд хүрэх вэ?” гэж асуувал хөдөлмөрлөх гэж хариулах байх.

 Танд хөдөлмөрлөхөөс өөр нэгэн хамгийн чухал аргийг хэлж өгье. Тэр бол мөрөөдөх юм. Мөрөөдлөө гээд амжилтанд хүрэх үү гэж олон хүмүүс асуудаг. Хүрдэг гэж би бардам хэлнэ. Учир нь мөрөөдсөн цагт мөрөөдөлдөө хүрэхийн тулд бие чинь аяандаа ажиллах болно. Би анх мөрөөдөх нь чухал гэж боддоггүй байлаа. Гэхдээ энэ бодол маань нэг өдөр өөрчлөгдсөн. SECRET гэх видео-г үзсэн юм. тэр видео дээр нэгэн залуу мөрөөдлийн самбар байгуулж байсан ч тэрийгээ мартаж орхисон байлаа. Олон жилийн дараа санаандгүй байдлаар самбараа олтол яг хүсэж байсан байшиндаа амьдарч байснаа мэдсэн. SECRET-г үзээд номыг нь олж уншсан. Хүний бодол хамгийн чухал гэдгийг би ойлгосон. Тэр залуугын хүсэл биелсэн нь жинхэнэ үгүйг мэдэхийн тулд би маргааш нь тэмдэглэлийн дэвтэр нээсэн. Надад юу тохиолдсон гэж бодно.

1.    Тэр үед төгсөх анги байсан. МУИС-д орох юмсан гэж боддог байсан юм байналээ. Дэвтэрт бичсний дагуу би хүссэн сургуульдаа орсон байсан.
2.    Аав шигээ хүнтэй гэрлэнэ гэж хүсэж байсан. Одоо нөхрөө хараад байхад үнэхээр аавтай минь адилхан. Ааш зан , сонирхол ,гадаад төрх гэх мэт.
3.    FITNESS-д явж биеэ хөгжүүлэх. Хүсэл маань биелсэн. Одоо өдөр бүр FITNESS-рүүгээ яардаг шүү.
4.    Хөрөнгөний асуудал дээр хүн бүрээс хараат бус байх. Одоо би хэнээс ч мөнгө гуйж явахааргүй боломжтой болсон.

Гэх мэт мөрөөдлүүд маань биелсэн. Одоохондоо биелж амжаагүй зөндөө мөрөөдөл байгаа. Тэр бүхэн маань ч удахгүй биелэх болноо. Охид бүсгүйчүүддээ зөвлөхөд өнөөдрөөс эхлээд мөрөөдлийн дэвтэр нээгээрэй. Хэзээ ч биелэхгүй мэт санагдаж байвч олон жилийн дараа эргээд харахад биелсэн байх болноо.

 

 

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл