solongonews
Хамгийн бөх ториког хэрхэн сонгох вэ?
2015-12-28 18:21
Урин цагийн аясаар хотын гудамж өнгө нэмдэг жамтай. Хүүхнүүд нимгэлж, хөнгөн дэгжин хувцсаар гоёж, тэрийг дагаад хүмүүний сэтгэл дэгэлздэг тийм л үесэнж.
 
Нимгэн триконы цаанаас харц булаах тэгшхэн сайхан шилбээ гайхуулах үе хаяанд иржээ. Бүсгүйчүүд маань өдөр тутмын болоод гангарааны шилэн оймсоо бэлдэж базаадаг яг ийм цагаар триког хэрхэн зөв таньж худалдан авах мэдээлэл чухал. Трико, шилэн оймсгүйгээр  ажилдаа очих нь эгээ л банзалгүй очсонтой ижил гэдэг. Үнэндээ ч ажил хэрэгч, түүнчлэн өөртөө санаа тавьдаг эмэгтэй хүн нүцгэн шилбэн дээрээ даашинз, юбка өмссөн байх нь айтайхан харагддаггүй. 
 
Трико сонгохдоо бид өнгө, зузаан нимгэнийг нь голлоод, бөх хэврэг эсэхийг нь барагцаагаар шинжээд л авчихдаг. Триког хайрцагнаас нь гарган гартаа углаж, имэрч, бүр “зажилж” үзэж ч болно. За тэгээд энэ гоёлыг хамгийн бөх, хамгийн аятайхан харагдуулахуйц, хэлбэр оруулагч, бүр биеийн тамираар хичээллэгсэд гэсэн ангиллаар сонгож болох талтай.
 
Хамгийн бөх ториког хэрхэн сонгох вэ?
Lacra 3D, Melodia 10, Glossy 40, Levante matisse 15, 30, 40   гэсэн ийм тэмдэглэгээтэй триконууд нэлээд бөх байдаг. Гартаа углаад харахад нэхээс нь гялгардуу хатуу нягт байх тусмаа бөх. 
 
Хэлбэр оруулдаг трико:
Golden Lady, Golden up /40/, Levante Body slim тэмдэглэгээтэй трико ташааг багасгадаг. Magic shaper тэмдэглэгээтэй трико гэдэс, өгзөг, бэлхүүсийг нарийсгаж барьдаг. Control top, model top тэмдэглэгээ бүхий трико нь гэдэс сайн дарж өгдөг онцлогтой.
 
Аятайхан харагдах сонголтууд:
Торон дотоожийг өдөр тутам өмсөхөд эрүүл мэндэд сайнгүй. Харин хааяа сонгож өмсвөөс аятайхан харагдахын дээр өөрт ч бас таашаалтай. Тиймээс  Levante Bikin гэсэн сонголт хамгийн айтайханд тооцогддог юм байна. Бас татуургатай оймс шүүгээнд тань байж байхад гэмгүй. Бариу даашинз, юбка өмсөх үед  триконоос илүү татуургатай оймс эвтэйхэн. Тэр тусмаа махлагдуу эмэгтэйчүүд ийм сонголт хийвээс бариу триконд гэдэс харвин дээш хөөгдөн бултайж харагдахгүй, тун энгийн аятайхан сонголт гэдгийг бодууштай. 
 
Гэгээ 
 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл