solongonews
Кофе уухын ашиг тус
2021-01-15 10:14
Кофеин нь тархины цусны эргэлтийг сайжруулж стресст тэсвэртэй болгодог байна.

  Кофенд дурлагсад маш их байдаг шиг үүнийг биед муу гэж жигшдэг хүмүүс ч бий. Мэдээж, кофе хэрэглээд гарах үр дагавар нь таны биеийн ерөнхий байдал болон хэр их хэмжээгээр хэрэглэхээс шалтгаална. Гэвч сүүлийн үед кофены биед муугаас илүү ашигтай талыг нь олж илрүүлэх нь их болжээ.

Кофеин нь тархины цусны эргэлтийг сайжруулж стресст тэсвэртэй болгодог байна. Сүүлд хийгдсэн судалгаагаар өдөрт хоёр аяга кофе уух нь элэг, нойр булчирхай, бүдүүн болон шулуун гэдэсний хавдар үүсэхээс сэргийлж астм үүсэхээс сэргийлдэг гэсэн байна. 

Мөн кофе нь арьсны хөгшрөлтийг удаашруулдаг шидтэй юм. Гэвч дээр дурдсан сайн талуудыг үл харгалзан кофег тохируулан зөв зохистой хэрэглэх хэрэгтэй. 

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл